Би аймхай хүн
2014-03-25

Яагаад гээч... Амьд явах хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг гаднаас авна. Эрчим хүч тасалдахгүй байх шалтгааны эх үүсвэрийг Орос, түүхий эдээс олох орлого Хятадаас хамаарна. Өөр ямар ч гаргалгаа одоо харагдахгүй байна. Цаг үргэлжийн айдас намайг зовоодог. Ганцхан намайг биш бүх монголчуудыг. Овоо жаахан өөдөө гарах гэхээр хөршүүд дарамтална, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ ханшийг дорхноо л доош нь татаад унагачихна. Дээр нь бидний мөнхийн хардлага сэрдлэгэ, нэг нэгнээ өөд нь гаргахгүй гэсэн үргэлжийн хор найруулалт хуулийг гууль, улсыг улс биш болгоод байгаа юм. Эдийн засаг хямарчихаад байгаа нь үнэн хэдий ч төр засгийнхан нь хүлээн зөвшөөрөхгүй. Өсөлт уруудалтын дундах манант тоо айдсыг улам лавшруулна. Хэзээ бид өөрснөө бүхнийг хийж бүтээж энэ айдсаас салах бол. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэгсэн. Дотоодын нөөц бололцоо дэндүү их энэ ард түмэн яахаараа бололцоогоо ашиглаж чадахгүй ийм тарчигхан аж төрж суудаг юм бол. Эдийн засаг нь өсөөд л байдаг. Чуулга уулзалт болгон дээр уул уурхайг тэргүүлэх салбараа гэж тодорхойлоод байдаг. Уул уурхай нь унахаар барилгын салбар нь өсөөд л үзүүлэлтийг нь хангачихаад байдаг гэнэ. Энгийн иргэдэд эс наалдах эдийн засгийн өсөлтөөр бид юу хийх юм.

.

Уг нь дотоодын томоохон бүтээн байгуулалтуудаа эрчимтэй явуулах юм бол үр дүн нь  уул уурхайгаас дутахгүй орлого олмоор юм. Тэр нийслэлд барих метро, эрчим хүчний салбарт ТЭЦ-5 цахилгаан станц, “Тавантолгой”-н цахилгаан станц,  бусад томоохон аж үйлдвэр, паркийн төслүүдээ хэрэгжүүлээч. Хувийн хэвшлийн нөөц бололцоог сайн ашиглаж дэмжээд эхэлбэл толгойны өвчин илт намдаад ирэх дүр зураг байх юм. Иргэнд тэр дорхноо л наалдана даа.

.

Уул уурхайн салбарыг өөд нь татах нэг их асуудал биш баймаар. Түүхий эдээр нь гаргахын оронд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргахад л болох юм биш үү. Бид баахан ярих хэрнээ хийдэг нь ховор болсны харгайг амсч байна. Энэ уудам газар нутаг, асар их боломжит орныг энэ нөхдүүд хааш нь залаад байна даа. Улсын мөнгөөр барихгүйгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих боломж байгаа. Төр гэж нөхөр бололцоог нь олгодоггүй, өөрөө бүхэнд гар бие оролцох гээд зүтгээд байгаа нь л хөгжлийг чөдөрлөөд байгаа юм шүү дээ.

.

Тунгалаг ухаалаг төр гэж хий хоосон сүржигнэх биш зарим асуудалд хөндөлсөх уул мэт бус нуур мэт боломжийг бүгдэд олговол хандах зүг аяндаа тогтохсон. Уул уурхайн байдал хүнд ч гэсэн энэ салбаруудын үйл ажиллагааг эрчимтэй явуулж, инноваци, шинэ технологитой холбоотой мэдээлэл технологийн хотхон ч юм уу, ийм төслүүдийг дэмжвэл эдийн засаг сэргэхийг гадны экспертүүд 2000 оноос хойш сануулсан. Үг авдаггүйн гай түүхий эдийн биржийн шууд хамааралтай болсон эдийн засгийн өнөөгийн дүр зураг болж байна даа. Хөрөнгө оруулалтын мундаг хууль батласан. Хэрэгжүүлэх журмыг ч батласан. Даанч амьдрал дээр хэрэгждэггүй. Парламент хийдгээ хийгээд байхад хууль хэрэгжүүлэх шатандаа ажлаа цалгардуулаад байхад мянган сонгодог хууль батлаад хэрэг алга. Баахан том төсөл хөтөлбөр батлана. Бөөн шат дараалал. Хөрөнгө оруулья гээд гүйгээд ирэхэд нь хэдэн жилээр саатуулна. Төрөөс төрөх тэрбумтнууд ийм шат дарааллаар л бий болно. Мөнхийн юм шиг үргэлжлэх энэ тойргийг үгүй хийхгүй бол бид аймхай хэвээрээ л байх болно. Хууль нь гууль болсон айдсаас өөр хань надад байна уу. Мэдэгдэж байгаагаар 3-5 тэрбум долларын хөрөнгө оруулалт ийм л шалтгааны улмаас хаалганы гадна байна. Монголчуудад үйлдвэр, цахилгаан станц барьж өгье гээд зогсч байна.

.

Бидний давуу тал яах аргагүй байгалийн баялаг. Ганц уул уурхай биш ээ. Мах, сүү сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир гээд асар их нөөц бидэнд бий. Төр засаг дэмжээд сүр бадруулахгүй юмаа гэхэд гадны импортод татвараа өндөрхөн тогтоогоод дотоодын үйлдвэрлэлээ жаахан дэмжээд өгчихвөл дорхноо сэргээд явчихна. Олон зүйлд асар их мөнгө цацлаа. Болсон болоогүй. Тэрний оронд  зэс хайлуулах  нэг үйлдвэр, төмрийн гангийн нэг үйлдвэр, нүүрс боловсруулах нэг үйлдвэртэй байхад л аж үйлдвэр хөгжөөд сэргэчихнэ. Дээр нь арьс шир боловсруулах, сүү сүүн бүтээгдэхүүн, мах, ноос ноолуур гээд эцсийн бүтээгдпэхүүн болгоод гаргачих боломж дэндүү их байна даа. Хаа очиж соц нийгмийн үед алдагдалтай ч мал аж ахуй, аж үйлдвэрлэлийн шав гайгүй сайн тавигдсан юм шүү. Энэ бүх боломжийг төр өөрөө хаагаад байхаар Би яаж зоригтой байх билээ.

:

Н.Бадамжав 

Shuud.mn
Сонин хачин
ойдаа:
хамгийн харамсалтай нь бид өөрсдөө ийм хүмүүсийг ямар сайхан хүнийг бурхан надад илгээгээ вэ гээд л сонгосонд байгаа юм тэд ч биднийг нам, сонгуулийн эрэг шураг болгож ашиглачихаад өөрсдөө хамтарсанч юмуу гадныхантай хамтарч баялгаа худалдчихаад сэтгэл ханамжын баталгаа нь сайхан болоод яваад өгдөгт л байгаа юм тэхээр яах вэ
2014-03-26
ggggggggg:
3 сая ч хүрэхгүй цөөхөн хүн амыг, ийм өргөн уудам, асар их байгалын баялагтай, гамшиг осол цунами, газар хөдлөлт, галт уул дэлбэрэлтгүй тайван газарт эвтэйхэн аятайхан хангалуун амьдруулж чаддаггүй, яачихсан лойчихсон удирдлагууд гээч нь вэ?
2014-03-25
shar tos :
tos dotroosoo uthuur iim boldog yumaa
2014-03-25
tur dampuurchee:
tomchuud dandaa uurin karmanfd tusluus hed orphig l bodohoos hurdlah, turgesgehiig ogt boddoggui gej manai neg naiz nuhur, tomchuudyn neg n, helj baisan unen um duu. tumur zam gehdeer l hen hen tusluu avakh esehees shiidej chadakhgi 3-4 jil bolloo, dahiad ch heden jil bolokh um buu med. 5 stants gesen mun l ali nam , ali leaderyn company avakh uu? geel dahial gatslaa. tt ch gesen dee mun l hen henii comapany ar damjuulakh vee gee gatslaa. arai denduu um aa. denduu dampuu tur mngold bna. bugdin hyar tsohij shine saikhan zaluus gargya. ter ah, maxh, mah ch bugd adil huvaaj idekh, uursdin erkh ashgaa l bodoj suuna. ene bol mongol emgenel shuu!!!!
2014-03-25
anhaa:
huurhun bichij
2014-03-25