Сургуулийн өмнөх боловсрол гэдэг хүний амьдралын хамгийн чухал үе гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Учир нь хувь хүний хөгжлийн үндэс суурь энэ л үеэс тогтдог юм байна. Тиймээс хүүхэд гэдэг ариун нандин ертөнцөд хамгийн зөв, сайн, сайхан мэдээллийг өгч байх ёстой. Тэдний хүмүүжилд дуу, шүлэг, үлгэр чамлахааргүй үүрэг гүйцэтгэдэг.
ый
Гэтэл саяхан дүүгийн маань хүүхэд “Атмаан туулай” хэмээн хачин шүлэг уншаад гуйваж зогсохыг харлаа. Ойн амьтадын тухай өгүүлсэн уг шүлэгт төрсөн өдрөөрөө архи уугаад согтсон туулайны тухай өгүүлдэг гэнэ. Дүү маань уг шүлгийг жүжигчилж уншихдаа гуйвж зогссон нь тэр байж. Хэдийгээр цэцэрлэгийн багш нарын хөдөлмөр амар биш гэдгийг ойлгож байгаа ч архи уухыг зааж өгөх, архи ууж агсам тавина гэдэг байх ёстой хэвийн үзэгдэл мэт хүүхэд хүлээж авахаар харагдах юм.
й
Энэхүү шүлгийг Дундговь аймгийн ... дугаар цэцэрлэгийн багш зохиосон бөгөөд хүүхдүүд уншиж жүжигчлэн тоглох дуртай гэнэ. Тэр чбүү хэл уг шүлгийг нь уншсан хүүхэд Улаанбаатар хотод болсон “Бяцхан МИСС“ тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан аж. Энэ шүлгийг сонсоод хүүхдүүд архинаас жигшинэ гэж зохиогч нь бодсон бололтой юм. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ байхыг хэн ч үгүйсгэхгүй. Уг шүлгийг бүрэн эхээр нь хүргэе:
й
“Атмаан туулай”
Ёох ёох ёох
Ёстой баларчээ
Төрсөн өдөр болоод
Тас үсэрчээ ах нь
Арсланд агсан тавьж гэнэ
Ажилдаа ч очих тэнхэл алга
Барыг барьж зодсон гэнэ
Бараг хэвтэрт орсон юм байхаа
Баавгайгаар ширээ болгож
Бугын эврээр өлгүүр хийж
Үнэгний сүүлээр сэвүүр хийж
Анаашаар зоонтог бариулж
Сармагчингаар сархад аягалуулж
Могойгоор шат хийж
Атаман атаман гэхэд
Арай л дэндсэн байна лээ
Үгүй бас тэгсэн чинь
Зааныг авч шидээд
Золтой л хэмхэлчихээгүй юм байх
За за, тэр юу ч биш
Угийн бяр чадал дээр
Уусан архины гааз нэмэгдээд
Хэдэн муу найз нараа
Хэтэрхий дарамталсан байх юм
Дараа жилийн төрсөн өдрөөрөө
Даруухан байж, багахан балгахгүй бол
Хамаг амьтан надаас айгаад
Хамт олонгүй болох шинжтэй
....Юу дуугарав аа!!!
Хаа нэгтэй сүртэй дуу гарлаа
Хачин аймаар чимээ сонсогдлоо
Арслан, бар ирвэл
Аргалаарай за! Туулай ахыгаа
Ийм шүлэг уншаад л бие биедээ архи хундагалж, жүжиглэдэг гэнэ шүү.
й
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд цөм уг шүлгийг ашигладаггүй гэдэгт итгэж байна. Энэ нь нэг талаар хүүхдийн зохиолч ховордож хүүхдэд зориулсан дуу, шүлэг ховордсонтой холбоотой. Сөрөг үр дагавар ихтэй ийм шүлэг уншсан хүүхдийг хөөрхөн байна, сайн байна гээд уралдаан тэмцээнд тэргүүн байр эзлүүлж байгаа томчууд үнэхээр хөөрхийлэлтэй. Хүүхдийн хүмүүжил гэж ийм юмнаас л эхэлдэг. Үүнтй оронд монгол хүний мөн чанар, түүх соёлыг сурталчилж, эх орноороо бахархах үзлийг дээшлүүлэхийн тулд ардын аман зохиол, үлгэр туульс, зүйр цэцэн үг цээжлүүлж сургавал цээж сайтай, цэгцтэй үгтэй, цэцэн мэргэн хүн болж төлөвших байлтай. Сүүлийн үед өсвөр насныхан сархад хэмээх гашуун идээтэй нөхөрлөж байгаа мэдээлэл гарах болсон. Ядаж алдрай бяцхан үрсдээ архийг сурталчлахгүй л юм сан даа.
ый
П.Наран