Шинэ замд АХЦС байна уу
2014-03-24

Замаар нэлээн сайн занималдаж байгаа шинэчлэлийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны 1 жил 7 сар ард үлджээ. Энэ жил аймгуудыг хатуу хучилттай замаар холбох ажил үргэлжлэн явагдана гэж байгаа. 2014 онд улсын төсөв, гадаадын зээл тусламж болон хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 1650 км замын ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэсэн. Тодруулбал, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоно. Нэмж өнгөрсөн жил ашиглалтад орох байсан Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгийн замын ажлыг үргэлжлүүлэх аж. Ингэснээр ирэх намар гэхэд холбохоор төлөвлөсөн аймгуудын хатуу хучилттай зам хугацаандаа багтаж ашиглалтад орох юм байна. Үүн дээр Завхан, Говь-Алтайн замыг концессийн гэрээгээр барихаар Засгийн газраас шийдвэрлэжээ. Ирэх онд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийг хатуу хучилттай замаар холбосноор 2015 он гэхэд манай улсын бүх аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоно.

6

Замтай болохын сайхныг тоочиж байршгүй. Өнөө маргаашдаа хөгжилд хөтлөөд сүйд болохгүй ч жишиг стандарттай хөгжсөн улсын шинэ нүүр царай болох нь дамжиггүй. Дотоодын аялал жуулчлал ч хөгжинө. Босоо тэнхлэгийн замын хүрээнд нийслэлээс Замын-Үүд хүртэл хатуу хучилттай зам ашиглалтад орсноор урд хил болоод энергийн төв рүү амралтын өдрөөрөө давхиад ирж чадаж байгаадаа иргэд сэтгэл өндөр байгаа.

6

Харин өнөөх хийн буюу газ түлштэй автомашинтай иргэд найзынхаа бензин шатахуунтай унааг гуйж байж шинэ замаар давхиж “кайф” авах болж байна. Бусад аймгуудыг холбож буй шинэ зам дээр ч мөн л адил ийм байх төлөвтэй. Аймгуудыг хатуу хучилттай замаар холбох ажлын талаас илүү хувь нь хийгдээд байгаа ч энэхүү шинэ замыг дагаад боссон АХЦС буюу автомашин хийгээр цэнэглэх станцын нэг ч шав суурь одоогоор тавигдаагүй байна. Цаасан дээр бол байгаа л байх. Зам холд алсарч, саад бартаагүй болох тусам том оврын шатахуун зарцуулалт өндөртэй автомашин хөлөглөн хөдөөг зорих шаардлагагүй болно. Бага зардлаар, жижиг машинаараа хот хооронд давхих урсгал нэмэгдэнэ. Энэ машинууд дунд эдийн засгийн хэмнэлттэй, байгалд ээлтэй хийн түлш буюу газын түлштэй машинууд ихээр нэмэгдвэл хаана хаанаа хэрэгтэй болох юм.

6

Зам тавигдлаа, нөгөө Эко хийн түлшний сүлжээ колонкууд хаана байна. Өнөөдрийн түвшинд нь авч үзвэл хийн түлшний компаниуд нийлээд одоо байгаа болон цаашид нэмэгдэх газ автомашинуудаа импортоор хангаад байхаар болсон. Хийн түлшний анхдагч, үндэсний компани болох Дашваанжил ХХК нь ОХУ-аас хийн түлшийг төмөр замаар импортолдог болж, найдвартай, хүрэлцээтэй эх үүсвэртэй байх нөхцлийг бүрдүүлж чадсанаар 10-аад жилийн түүчээг татаж байгаа хийн түлшний салбар их бүтээн байгуулалт, шинэ замыг дагаж томрох учиртай. Одоо улсын хэмжээнд Дашваанжил ХХК, нэгэн үе онцгой эрхтэй ажиллаж байсан Японы хөрөнгө оруулалттай Юнигаз, мөн Горгаз зэрэг аж ахуйн нэгжүүд авто машиныг хийн түлшээр хангахад хувь нэмрээ оруулж ажиллаж байгаа.  Ер нь хийн хангамжийн аж ахуйг байгуулахад их хэмжээний хөрөнгө ордог гэдэг. Энэ нь хийн түлшний аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа өргөтгөж одоогийн шинэ зам даган тэлэхэд нь гол хүндрэл болж байгаа байх.

6

Хийн түлшний аж ахуйн нэгжүүд үүн дээр санал оноогоо нэгтгэн цаашид хөгжих, бүтээн байгуулах үйл ажиллагааг нь дэмжиж хөнгөлөлттэй зээл олгохыг төр засгаас хүссэн байдаг. Энэ хүсэлт дээр нь судалгаа хийж, хөнгөлөлттэй зээлийг олгох юм бол ганц хоёрхон жилийн дотор нийт аймгийг хий цэнэглэх станцаар хангах бүрэн боломж бий гэж Дашваанжил компанийн захирал Д.Баатаржав хэлж байсан. Тэрбээр анхны компанийг байгуулж байхдаа бүх аймгийн Засаг дарга нарт албан бичиг явуулж орон нутгийнхаа бизнесменүүдийг татан оролцуулж хийн станцуудыг өөрийн аймгийн төвдөө байгуулаач ээ гэж хүсч байж. Энэ хүсэлт санал тийм амархан биеллээ олсонгүй. Одоогоор Ховд, Булган аймагт хий цэнэглэх станц байгуулагдан ажиллаж байгаа ба Баян-Өлгий аймагт хийн түлшний станц байгуулагдаж байгаа ч ашиглалтад ороогүй байгаа гэсэн. Үндсэндээ 3 аймагт л хийн түлшний станц бий болж байгаа хэрэг.

6

Энд бид бүтээн байгуулалт шинэ зам дагасан АХЦС-уудын тухай онцлон ярьж байна. Засгийн газар нэгэнт хөрөнгө хаяж эхлүүлсэн замын ажлынхаа хамт байгал орчинд ээлтэй “Эко” хэрэглээг дэмжсэн, бүтээн байгуулалтыг зэрэг явуулж чадвал ирээдүйгээ харсан ухаалаг төрийн ажил болох юм. Автомашины эд анги, тоног төхөөрөмж, моторын эдэлгээг уртасгаж хүчин чадлыг нэмэгдүүлдэг бүрэн шаталттай, хямд үнэтэй газ машиныг авч унах сонирхол иргэдэд их байдаг ч хотоос гарч чадахгүй уяатай машин гэдгээс үүдэн бензин болон дизель хөдөлгүүртэй авто машиныг түлхүү авч байгаа. Хэрвээ шинэ замын хамт хийгээр автомашин цэнэглэх станц буюу бидний хэлж заншсанаар Газ-ын колонкуудыг бариад эхэлбэл хийн түлштэй авто машины хэрэглээ эрс өсөх нэг суурь болно. Үүнийг дагаад байгалд ээлтэй хэрэглээ нэмэгдэнэ. Яндангийн утааг хөөрөгдөж байдаг автомашины хорт утаа багасна. Агаарын бохирдол буурна. Төр шинэ замтайгаа зэрэг хийн түлшний станц барьж дийлэхгүй бол хийн түлшний ААН-үүдэд энэ ачааг үүрүүлж тэдэнд хөнгөлөлттэй зээл олгож энэ ажлыг эхлүүлэх боломж бий. Өөр боломжит хувилбаруудыг ч хийн түлшний аж ахуй  эрхлэгчид гаргаж суугаа л байх.

6

Хийн түлшний салбарыг дэмжинэ гэхээр бензин шатахууны хараат байдлаас хийн түлшний хараат байдалд шилжинэ гэсэн гутранги үзлээр харах хүмүүс бий. Харин энэ салбарын анхдагч компани хийн түлшний хангамжийг нэмэгдүүлэхдээ эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хангах нь нэн чухал. Ингэх боломж бий гэж үзэж байна. Үүнийг хийж чадвал гадаадаас хамааралгүй хийн түлшний хангамжтай болно гэсэн санаа. Энэ нь импортыг шүтээд сурчихсан бидэнд хол сонсогдож болох хэдий ч Монгол улс ойрын үед байгалийн хийгээ ашиглах хэрэгтэй гэдэг нь алт шиг санаа мөн. Аливаа нэг талаараа хараат бус болох энэ мэт санаа, оролдлого бидэнд элдвийг нийлүүлэгч мөнхийн хөршүүдэд маань үл таалагдах ч биз. Хэдий олон хүндрэл байж болох ч байгалийн хийн хайгуулыг эхлэх ёстой гэж зориглож байгаа үндэсний компаниудаа төр хойргошилгүй дэмжих хэрэгтэй юм.

6

2008 онд боловруулсан Монгол Улсын түлш эрчим хүчний салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөлтөд “...Эрчим хүчний бүтцэд өөрчлөлт хийж хувийн хэвшлийн ААН салбаруудыг тус салбарт бий болгох гэсэн дээр нэмээд байгаль орчинд ээлтэй хийн түлшний сүлжээ байгуулахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх...” гэж заасан байна. Энэ санаагаа баримталж шинэ тутам хөл дээрээ босож байгаа хийн түлшний салбарыг их бүтээн байгуулалтаас гээлгүй хамт авч явах ёстой. Ингэснээр зөвхөн хийн түлшнээс бидний амьдралд бий болох маш энгийн давуу талыг түүвэрлэж харья.

5

Автогаз нь бензинтэй харьцуулахад ямагт 20-30 хувь хямд үнэтэй байдаг тул үнийн зөрүүн хэмнэлтийг иргэн өөртөө үлдээнэ. Та автомашиндаа өдөрт 10 литр шатахуун зарцуулдаг бол автогаз хэрэглэснээр жилд 2.160.000 төгрөгийг бодитой хэмнэх боломжтой гэсэн тооцоо байна. Авто газ бол чанартай түлш. Автогазын октан тоо 105-120 байдаг бөгөөд бүрэн шаталт явагддаг учир автомашины эд анги, тоног төхөөрөмж, моторын эдэлгээг уртасгаж хүчин чадлыг нэмэгдүүлдэг. Аи98-аас илүү чанартай, Аи92-оос хямд, чанартай түлшийг илүү хямд үнээр байнга хэрэглэх боломжтой. Автогаз бол эко түлш. Бензин хөдөлгүүртэй нэг автомашин 1 минутын дотор 1500-2500 литр агаарыг бохирдуулж байдаг. Автомашины утаанд агуулагдах азотын давхар исэл, нүүрсхүчлийн дутуу исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис нь бага насны хүүхэд, жирэмсэн эх болон жолооч нарыг илүү ихээр хордуулж байдаг. Хийн түлштэй болгосноор автомашинаас жилд ялгарах хорт бодисын хэмжээг 65 хувь буюу 100 кг-аар бодитой бууруулж чадна. Энэ бүх сайн талаар бид эх байгаль үр хүүхэд ирээдүйгээ хорт утаа, агаарын бохирдлоос сэргийлж чадах юм.

5

Энэ бүх давуу байдлыг суурьшуулж авахын тулд Газ машиныг түлшээр цэнэглэх станц цэгийн тоо болоод сүлжээг маш хурдан нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Хийн түлшний аж ахуй эрхлэгчид хот хооронд зам дагуу станц байгуулах зураг төлөвлөлт хийж байгаа гэдэг ч дан ганц өөрсдийн хөрөнгө зүтгэлээр зам дагасан АХЦС-ын сүлжээ бий болгох боломжгүй ба энд зайлшгүй төрийн “эко” санаачлага, хөрөнгө мөнгөний дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Шинэ зам тавихын хамт АХЦС-ыг барьж газ машиныг хотын уяанаас нь салгаж, хөдөө тийш давхидаг болгочихвол эко хэрэглээг илүү үзэж, төмөр хүлгээ сонгох, солих иргэд олон байх болов уу.

5

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
bold:
yadaj shandad gantsiig baiguulchuul energiin tov zamiin uud geed haa l bol yawii shdee yadaj gants
2014-04-14
batka:
gazan mashin benzin mashinaas ih iddeg ovol bol bur ih idne minii sonata 6 zun 18 ovol 23 iddeg baisan barag l benzin mashinaas ih zarlagatai shuu zarj benzin mashin avch sanaa amarsan daa... yahav baigalid hor honoolgui l yum
2014-03-24
sssы:
шинэ машинууд оруулж ирээч дээ одоо тэр их идээд байгаа машинууд хуучин болохоор их идээд байгаа тийм их идээд байгаа юм бол мэргэжлийн газраар нь үзүүлээд оношилгоонд оруулаа чээ
2014-03-24
дэмжиж байна:
маш зөв.тэр bitgii balairaad bai гэсэн нөхөрт хэлэхэд чи өөрөө битгий балайраа гээд хэлчихье.би өөрөө газан машин хэрэглэдэг хүн мэдэж байна.үнэхээр хэмнэлт гардаг л юмдаа.хуучин муу юм олж ирчихээд тэр нь их идээд байгаа бол тэр чинь арчаагүй чиний л асуудал шүүдээ.чамайг ингэж муйхарлаж суусан ч тэртэй тэргүй газийн колонкууд нээгдэнэ лдээ. харин жаахан хурдхан бол зүгээр байна.
2014-03-24
bitgii balaaraad bai :
gaz chini lav l odoo manaid yavj bgaa mashinuud aimaar tsusaldag sh dee hudlaa *aagaaal sain sudalj bicheech deer ni mongol ornii huiten nuhtsuld aimaar iddeg sh dee
2014-03-24
hunnu:
zanilmaldana gej oros ug ee bolildoo..mongol heliig zavaartuulaad!!!
2014-03-24