Үнэлэгддэггүй үнэт эрдэнэ
2014-03-22

НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг  Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж,  албан ёсоор 1993 оноос тэмдэглэж эхэлжээ. Өнөөдөр дэлхий дээр  7 тэрбум гаруй хүн амьдарч байгаа ба ирэх 10 жилд дэлхийн хүн ам хоёр тэрбумаар нэмэгсдэнэ гэсэн таамаглал бий. Гэтэл амьтай бүхний оршин байх утга учир болсон ус хэмээх чандмань эрдэнэ өдрөөс өдөрт багассаар байна.

d

Хүн төрөлхтөн усыг зөв зохистой хэрэглэж, хайрлаж хамгаалахгүй юм бол нэг литр ус нэг кг алтны дайтай үнэлэгдэх цаг ирж магадгүй. Дэлхийн гадаргийн 70 гаруй хувийг  ус эзэлдэг. Гэхдээ зөвхөн нэг л хувийг ундандаа хэрэглэх боломжтой гэнэ. Манай дэлхий дээр болсон олон дайн газар нутаг, байгалын баялаг, эрх мэдлийн төлөө байсан бол ирээдүйд усны төлөө тэмцэлдэхийг үгүйсгэх аргагүй. Учир нь эд хөрөнгө, өмсөх хувцсыг сольж, орлуулж болох ч ус хэмээх эрдэнийг юугаар ч орлуулшгүй зүйл. Хүн хоолгүй хэд хоног тэсэж чадах ч усгүй 72 цаг л тэсэж чадна.  Үүнээс удвал бие эрхтэн усны хомсдолд орж, амь насаа алдах аюул тулгардаг.

a

Усыг зөв зохистой ашигласан нөхцөлд чийгний эргэлтийн үрээр цаг ямагт сэргэж байдаг. Гэвч усны хэрэглээ асар хурдан өсөж байгаагаас дэлхийн олон оронд хүрэлцэхгүй байдал мэдрэгдэж байна. Мөн усны бохирдол ихээхэн аюул нүүрлэх болсон. Ус бохирдсоноос үүдэн дэлхий дээр жилд 25 саЯ хүн нас бардаг гэсэн судалгаа ч байдаг.

a

Тиймээс НҮБ-аас цэвэр усны гачигдалд байгаа олон улс орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор уриалга гаргасан билээ. Энэхүү уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, Монгол Улсын Засгийн газар талархан хүлээн авч, 2005 оноос хойш "Дэлхийн усны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Жил бүрийн Дэлхийн Усны өдөр цэвэр усны тодорхой нэг асуудлыг хөндөн ярилцдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн усны өдрийг “Ус ба Эрчим хүч” уриатайгаар дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.

a

"Дэлхийн усны өдөр"-өөр салбарын тулгамдсан асуудлуудыг эрх баригчид болон олон нийтийн анхааралд хүргэх зорилгоор жил бүр олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Устай холбоотойгоор манай улсад тулгарч байгаа асуудлуудыг тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай бодлого, стратеги, хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтын тогтолцоог оновчтой шийдвэрлэх нь салбарын гол зорилт юм.

z

Дэлхийн 145 улс орны усны нөөцийн хэмжээг үзэхүл манай улс бага нөөцтэй 23 орны өмнө ордог, багавтар нөөцтэй 60 орны нэгд тооцогддог. Дэлхий нийтэд нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлт манай орны усны нөөцөд мэдэгдэхүйц нөлөөлж, усны нөөц хомсдох, түүнээс улбаалсан цөлжилт хүрээгээ тэлэх, ургамлын нөмрөг багасах, газрын доройтол нэмэгдэх зэрэг олон хүндрэл дагуулж байгаа. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд усны харилцаанд эрх зүйн шинэчлэл хийх, ус ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх багагүй хийгдэж байгаа ч үр дүн бага байна.

a

Зөвхөн нийслэл хотод гэхэд  цэвэр усын нөөцийн худагний хамгаалалтын бүсийг дотогш татаад барилгын компаниудад газар олголт хийгдэж байна. Гэтэл газар олгох эрх нь нийслэлийн Газрын албанд байдаг гээд Туул голын сав газрын хамгаалалтын бүсийн дарга нь хариулж суух жишээтэй. Тэр ч бүү хэл хотынхоо амин зүрх болсон Туул голынхоо эрэг хөвөөгөөр газар олгож, барилга барих зөвшөөрөл олгодог “хоноц”-ын сэтгэлтэй эрх дархтануудын балгаар өдгөө Хатан Туулын маань ус ширгэж, загас жараахай нь жилээс жилд хорогдсоор байна.

a

Хамгийн эмгэнэлтэй нь нийслэлчүүдийн хэрэглэсэн бохир усыг цэвэршүүлдэг Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг Туул гол руу шууд нийлүүлж байгаа явдал. Хэдийгээр төв цэвэрлэх байгууламж өөрийн чадлаар  бохирдсон усыг цэвэрлэж, ионжуулсан гэрлээр шарж ариутгаж байгаа ч цэвэр ус шиг биш гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч Туул голын дагууд Био комбинатын орчимд “Хүн мал ундаалахыг хориглоно” гэсэн бичиг хадаж, өнөөдөртөө бидний хийж чадах юм үүнээс өөр юу ч алга хэмээн өгүүлж сууна.

a

Гэтэл Туул голын маань ус цаашлаад хэд хичнээн км урсаж, голын эрэг дагууд амьдарч байгаа хүн, мал ундаалж байгаа билээ. Иймд нийслэл хотын сая гаруй хүний бохирдуулсан энэ усыг цэвэршүүлсэн гээд Туул гол руу цутгадаг технологио өөрчилж, дахин ашигладаг болох хэрэгтэй байна. Энэ асуудал төр засгийн хэмжээнд анхаарлаа хандуулах цаг болсон.

a

Хүний амьдралын үнэт хэрэглээ болсон усыг химийн аргаар гарган авч болдоггүй. Дэлхий дээр байгаа бүх усны 1 хувь нь цэвэр ус байдаг. Харин 97 хувь нь далай тэнгисийн ус, 2 хувь нь хойд өмнөд туйлын ус билээ. Ундны цэвэр ус өнөөдөр томоохон хотуудын хамгийн гол санаа зовоосон асуудлуудын 1 болоод байна. Хүн төрөлхтөн орчин үеийн шинэ технологийн дагуу Колонайзийн буюу эсийн аргаар юуг ч хиймлээр хийж, гаргаж авч чадаж байна. Английн эрдэмтэд Дойлийн хонь, Өмнөд Солонгосын эрдэмтэд нохойг эсийн аргаар гаргаж авсан байдаг. Тэр ч байтугай хүн хүртэл гаргаж болохыг нээгээд байгаа. Гэхдээ нэг л зүйлийг хүн төрөлхтөн гаргаж авч чадахгүй тэр нь УС. Хүн төрөлхтөний ганц гаргаж авч чадаагүй зүйл бол УС гэдгийг дахиад сануулъя.

a

Нөгөө талаар өдөр ирэх тусам дэлхийн дулаан, хуурай болж цэвэр усны нөөц багасаж хүний тоо, хэрэглээ хурдацтай өсөж байгаа энэ эрин үед бид усаа хэмнэхгүй бол усны хэрэглээний хязгаартай учирч ус 90-ээд оны картын бараа шиг болох аюул бий.

a

Усны хэрэглээтэй холбоотой хэдэн баримт дурьдвал /нийслэл хотын хувьд/

-Орон сууцны айл нэг литр усны төлбөрт 32 мөнгө төлдөг.

-Гэр хорооллын айл өрх нэг литр усыг 1 төгрөгөөр худалдаж авдаг.

-Албан байгууллага, аж ахуйн нэгжүүлд нэг литр усны төлбөрт 50 мөнгө төлдөг.

a

Харин хэрэглээний хувьд  өдөрт нэг хүн

-Гэр хороололд 8-10 литр ус хэрэглэдэг.

-Орон сууцанд 200 гаруй литр ус хэрэглэдэг.

 Хэдийгээр орон сууцанд усны тоолуур хийгддэг ч нийт айл өрхийн 50 орчим хувь нь л тоолуур хийлгэсэн байдаг гэнэ. Үлдсэн нь тоолуургүй, усны хэрэглээгээ хянах боломжгүй байдаг аж.

a

Ер нь усны зөв зохистой хэрэглээг дэлхий нийтээр эрэлхийлж усаа хэмнэх аргыг эрэлхийлж буй. Үүний нэг жишээ нь, Японд цэцэрлэгийн наснаас нь хүүхдүүдэд усыг хайрлаж, хэмнэхий ач тусыг ойлгуулж, эцэг, эхэд нь нөлөөлөх аргыг туршиж эхэлсэн байна. Туршилтын үр дүн эхнээсээ гарч айл өрхүүд автомат угаалгын машинаас татгалзах эхэлсэн гэнэ. Учир нь автомат угаалгын машин ганцхан цамц угаахад 130 гаруй литр ус зарцуулдаг тооцоо гарсан аж.

a

Хэдийгээр усны нөөц хомсдож, усны төлөөх дайныг та бид үзэхгүй байж болох ч усны үр ашиггүй хэрэглээгээ багасгаснаар хойч үе, үр хүүхэддээ цэвэр усаа үлдээж чадна гэдгийг хүн бүхэн санаж явах ёстой. Ингээд цэвэр усаа хэмнэх энгийн аргуудыг санал болгож байна. Би хэмнэлээ гээд бусад нь усаа хэмнэхгүй бол ямар  ч утгагүй гэж та бодож болох ч нэг хүний хэмнэлт, нэг хүний дадал зуршил бусаддаа нөлөөлөх чадвартай гэдгийг битгий мартаарай.

a

-Гал тогоондоо ус хэмнэх аргууд : Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар зүлгэхдээ усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайлж бай. Хүнс ногоогоо гоожиж буй усаар бус дүүргэсэн саванд цэвэрлээд дараа цэвэр усаар зайл. Хүнс ногоо угаасан усаа битгий асга, түүгээр гэрийнхээ цэцэг ногоог усла. Хүн бүр өөрийн гэсэн аягатай болсоноор танай гэр бүл байнга аяга таваг угааж ус гарздахгүй.

a

-Ариун цэврийн өрөөндөө ус хэмнэх аргууд: Усанд орохдоо биеээ савандаж байхдаа усаа хааж байхаа битгий мартаарай. Энэ нь 3 дахин бага ус зарцуулдаг ба 400 литр хүртэл ус хэмнэнэ. Хүүхдүүдээ ус хэрэглэснийхээ дараа крантаа сайн хааж байхыг захиж сурга. Ус бага хэргэлдэг шүршүүртэй бол, хуучны зарим шүршүүр усыг хэт их гоожуулж алддаг.

d

-Шүдээ угаах, сахлаа хусахдаа крантаа хааж бай. Хаахгүйгээр нэг удаа шүдээ угаах нь 20 литр ус үр ашиггүй зарцуулдаг. Мөн стаканд ус хийж шүдээ угааснаар бид усаа хэмнэж чадна. Ариун цэврийн цаасаа жорлонд биш хогийн саванд хаяж бай энэ нь ус хэмнэхээс гадна жорлон бөглөрөхөөс урьдчилан сэргийлнэ. Усныхаа халуун хүйтнээ тохируулахдаа бүлээн ус хэрэгтэй бол хүйтэн усаа ихэсгэхийн оронд халуун усаа багасгах нь зөв.

s

-Ус хэмнэлттэй зарцуулдаг жорлонтой бол та жорлонгийн ус хураагууртаа хэмнэх төхөөрөмж суурилуулснаар нэг ус таталтаараа 3 литр хүртэл ус хэмнэх боломжтой.

d

-Ус хэмнэх бусад аргууд: Угаалгынхаа машиныг хэмжээнд нь хүртэл усаар дүүргэсний дараа хувцас хунараа хийж угааж бай. Тэгвэл олон эдлэл угаах боломжтой болж байна. Загасны аквариумаа цэвэрлэхдээ усыг нь битгий асга, усаараа та цэцэг ногоогоо усалж болно. Энэ ус нь органик тэжээлээр таны цэцгийг тэтгэнэ. Өндөг чанасан усаараа та цэцгээ усалж бас болно, өндөгний хальсны минералууд цэцгэнд сайн нөлөөтэй.

d

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
zochin:
uniig ni nemeh heregtei une baga nihtcold hun oilgoh uu man 10000 togrog geel yaj mahaa hemnedeg bilee dee tuun shig
2014-03-25
ганыаа:
үнийг нь нэмэх хэрэгтэй
2014-03-24
lola:
manaih shig usnii une tseniig medehgui uls bhgui l blovuu. hun burt bur bagaas ni usaa hairlahiig zaaj bmaar umaa.. usgui bol .... bodohoos ch aimar
2014-03-23
усчин өвгөн:
өвгөн би мөн ч олон жил гүний усны эрэлд үсээ цайтал,үеээ гулзайтал явж байна даа.усны үнэ цэнийг мэдэхгүй,чандмань эрдэнээ хэрхэн хэмнэхийг судалж,ухаалаг сантехникийн холбох хэрэгсэлийг оруулж,түүнд дэмжлэг үзүүлэх төртөй болохыг үзэх гэж мөн ч их хүлээх юм даа.лусын эзэд та нарыг өршөөх болтугай.
2014-03-23
усчин өвгөн:
өвгөн би мөн ч олон жил гүний усны эрэлд үсээ цайтал,үеээ гулзайтал явж байна даа.усны үнэ цэнийг мэдэхгүй,чандмань эрдэнээ хэрхэн хэмнэхийг судалж,ухаалаг сантехникийн холбох хэрэгсэлийг оруулж,түүнд дэмжлэг үзүүлэх төртөй болохыг үзэх гэж мөн ч их хүлээх юм даа.лусын эзэд та нарыг өршөөх болтугай.
2014-03-23
атар:
хашгирахын оронд айлуудын жорлонгоос зүгээр л гоожиж байдаг усаа гоожидоггүй болгочих
2014-03-23