1. Төрсөн он сар өдөр: 2002.07.27
2. Төгссөн сургууль: Олон улсын хөтөлбөртэй “Шинэ эрин” лаборатори сургууль, МУИС /Одоо суралцаж буй/
3. Мэргэжил: Сэтгэл судлал/Одоо суралцаж буй/
4. “Натур Мед Ноён” багийн тамирчин
5. Багадаа мяраалаг, бондгор хүүхэд байсан. Аав, ээж хоёр нь хоёулаа волейболын спортын хүмүүс болохоор тэмцээнд нь дагаж явж, аавынхаа дасгалжуулж буй багийн ах, эгч нартай байнга бөмбөгөөр харилцдаг, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.
6. Хамгийн анх гуравдугаар ангидаа Баянгол дүүргийн мини-волейболын аварга шалгаруулах тэмцээнд гурван ахтайгаа оролцож, алтан медаль хүртэж байсан.
7. Ааваасаа их үлгэр жишээ авдаг. Мөн авга ах, “Хосбар” багийн тамирчин Р.Хангай, багийнхаа ахлагч М.Цэрэнбаатар ах нараасаа үлгэр дуурайлал авдаг.
8. Монголын спортын салбарт сэтгэл зүйч дутмаг, спортод сэтгэл зүй гэдэг чухал гэж аав хэлсэн. Тиймээс л сэтгэл судлалаар суралцах болсон.
9. Аавыг ОУХМ Р.Тамираа гэдэг. Урьд нь “Ноён” клубт тоглодог байсан бол өдгөө тус клубын дасгалжуулагчаар ажиллаж байна. Харин ээжийг нь Д.Наранцэцэг гэдэг. Волейболын спортын мастер цолтой. Хоёр охин дүүтэй.
10. Чөлөөт цаг гарвал аль болох гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ л хамт байхыг илүүд үздэг.
Уншиж байна |