ҮЙЛ ЯВДАЛ: Тээврийн шинэ систем болон 1000 төгрөгөөр зорчих болсон талаар мэдээлнэ
3 цаг 46 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

 

11:00 цагт: Хууль зөрчсөн томилгоо, төрийн албаны сул орон тооны мэдээллийг хянах боломжийг хэрэглээнд нэвтрүүлж буй Төрийн албаны “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системийг танилцуулах уулзалт Татварын Ерөнхий газрын хурлын танхимд болно.

 

11:00 цагт: Нийтийн тээврийн бодлогын газраас тээврийн шинэ систем болон 1000 төгрөгөөр зорчих болсон талаар Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын Б байр, 4 давхрын хурлын танхимд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99104180, 88013245

 

13:00 цагт: УИХ-аас зохион байгуулж буй "Монгол Улсын татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага" цуврал хэлэлцүүлэг "Татварын багц хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдэх арга зам" сэдвээр МҮХҮАТ-д болно. Утас: 88444121, 99034043

 

19:00 цагт: Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжим Монгол уран бүтээлийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд толилуулна.

 

-Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

 

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

 

Хилийн чанадад:

-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.

Shuud.mn
Сонин хачин