Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн биеийн байдал хүндэрсэн гэх асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албан ёсны тайлбар өглөө.
461 дүгээр ангийн ерөнхий эмч, хошууч Г.Эрдэнэчимэг
"Анх хоригдож байхдаа анх үзсэн жижүүр эмчийн үзлэгээр биеийн байдал тогтвортой, амин үзүүлтүүд хэвийн, хэсэг газрын үзлэгээр хоёр хөлийн шилбэнд хуучин харшлын сорвитой гэсэн тэмдэглэлээр хүлээж авсан. Б.Ганхуягийг хоригдсон цагаас нь эхлээд хариуцсан эмчийн байнгын үзлэг хийлгэж, хяналтад байдаг. Тус эмнэлэгт гурван удаа хэвтэн эмчлүүлсэн байдаг. Мөн хорих 401 дүгээр нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр лавлагаа шатлалын эмнэлэгт таван сар, 11 дүгээр сард Сонгдо эмнэлэгт хэвтэн тусламж үйлчилгээ авсан.
Хоригдож байх хугацаанд өдөр тутам хяналтын үзлэг хийгээд, 14 хоног тутамд урьдчилан сэргийлэх үзлэг, эмчийн хяналтад байдаг байсан. Тус эмнэлэгт зургаан удаа лабораторийн шинжилгээ, гурван удаа багажийн шинжилгээнд хамрагдсан байдаг. Шинжилгээний хариуд эмгэг, өөрчлөлт илэрсэн зүйл байхгүй байна. Өнөөдрийн байдлаар Б.Ганхуягийн биеийн эрүүл мэндийн байдал зовуурь байхгүй, амин үзүүлэлт нь тогтвортой, шинжилгээнээс гарсан өөрчлөлт байхгүй байна" гэв.
Уншиж байна |