Кувейтийн эмир таалал төгсжээ

Кувейтийн эмир таалал төгсжээ

Энд дуулгахад, Кувейтийн төрийн тэргүүн нь эмир байх бөгөөд Ас Сабахын гэр бүл эрх баригч гэр бүлд тооцогддог юм. Хамгийн өндөр орлоготой эдийн засаг бүхий, 4,2 сая хүн амтай Кувейт улс дэлхийд газрын тосны нөөцөөрөө зургадугаарт бичигддэг. Мөн энэ улсын үндэсний валют болох динар дэлхийн хамгийн үнэтэй валютад тооцогддог юм. 

Дэлгэрэнгүй
Путин: ОХУ тусгаар байдлаа хиамаар солихгүй

Путин: ОХУ тусгаар байдлаа хиамаар солихгүй

Энд дуулгахад, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны гуравдугаар сарын 15-17-ны хооронд явагдах юм. Владимир Путин энэ сонгуульд нэр дэвшсэнээр Ерөнхийлөгчийн албан тушаалд нийт таван удаа нэр дэвшиж байна. Мөн 2020 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу тэрбээр дахин Ерөнхийлөгч болсноор 2036 он хүртэл төрийн эрхэнд байх боломжтой юм. 

Дэлгэрэнгүй
Палестины ЭМЯ: Израил Газын зурвасын эрүүл мэндийн системийг устгахыг хүсэж байна

Палестины ЭМЯ: Израил Газын зурвасын эрүүл мэндийн системийг устгахыг хүсэж байна

Эмнэлгүүд рүү халдаж, эмч, эмнэлгийн ажилтнуудыг баривчлах явдал ч хэрээс хэтэрч байгаа талаар өмнө нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэж байв. Хоёр талын хооронд дайн дэгдэснээс хойш эмч нарыг баривчлах, эмнэлэг болон эмнэлгийн машин руу халдах явдал нийт 203 удаа бүртгэгдсэн гэж ДЭМБ онцолж байсан юм.

Дэлгэрэнгүй
Украинд Өвлийн өвгөн, Цасан охиныг хориглов

Украинд Өвлийн өвгөн, Цасан охиныг хориглов

2022 онд Орос, Украины хооронд дайн дэгдсэнээс хойш Украин ОХУ, Зөвлөлтийн түүхтэй холбоотой хөшөө дурсгалыг буулгаж, орос хэл дээр хэвлэгдсэн номуудыг устгаж, Оросын дуучдын бүтээлийг ашиглахыг хориглож байсан бол энэ удаад үлгэрийн баатруудыг хоригложээ. 

Дэлгэрэнгүй
Украинд хурлын танхимд гранат дэлбэлсэн улс төрчийг баривчилжээ

Украинд хурлын танхимд гранат дэлбэлсэн улс төрчийг баривчилжээ

Ийнхүү хурлын танхимд гурван гранат дэлбэлж, 16 эрэгтэй, долоон эмэгтэйг гэмтээсэн түүнийг цагдан хорихоор болсон бөгөөд хурлын гишүүнийг Украины Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу "алан хядах ажиллагаа" үйлдсэн хэрэгт сэжиглэж байгаа аж. 

Дэлгэрэнгүй
Хойд Солонгосын харвасан пуужин АНУ-д хүрэхүйц зам туулах чадвартай

Хойд Солонгосын харвасан пуужин АНУ-д хүрэхүйц зам туулах чадвартай

БНАСАУ 12 дугаар сарын 17-ны үдэш болон 18-ны өглөө хоёр баллистик пуужин харвасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Эхний пуужин нь бага тусгалт пуужин байсан бол өнөө өглөө хөөргөсөн пуужин тив алгасагч пуужин байсан гэж Японы Батлан хамгаалахын яам мэдэгджээ.

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Италид мафиас хураасан зургаан давхар байрыг дэлбэлжээ

ВИДЕО: Италид мафиас хураасан зургаан давхар байрыг дэлбэлжээ

2012 оноос эхлээд энэ барилга төрийн мэдэлд байсан ч ашиглагдаагүй аж. Барилгыг нураан, газар дээр нь зогсоол байгуулах шийдвэрийг өнгөрсөн онд эрх баригчид гаргасан байна.

Дэлгэрэнгүй
Брюссельд болсон Палестиныг дэмжих жагсаалд 27 мянган хүн оролцжээ

Брюссельд болсон Палестиныг дэмжих жагсаалд 27 мянган хүн оролцжээ

ХАМАС, Израилын хоорондын дайн эхэлснээс хойш Газын зурваст олон мянган энгийн иргэн амиа алдаж байгааг эсэргүүцсэн жагсаал дэлхийн олон хотод болж байлаа. Энэ удаад Бельгийн нийслэл Брюссель хотод ням гарагт  Газын зурвас дахь палестинчуудыг дэмжсэн жагсаал болжээ. Бельгийн RTBF сувгийн мэдээлснээр, Газын зурваст гал зогсоохыг шаардсан жагсаалд 27 мянга гаруй хүн оролцсон байна.

Дэлгэрэнгүй
Мексикт зэвсэгт халдлагын улмаас 12 хүн амиа алджээ

Мексикт зэвсэгт халдлагын улмаас 12 хүн амиа алджээ

Түүнчлэн энэ хэргийн улмаас 11 хүн шархадсаныг эмнэлэгт хүргэжээ. Энэ хэргийг үйлдсэн этгээдүүд зочид буудлын гадаа байсан таван машиныг мөн галдан шатаасан байна. 

Дэлгэрэнгүй
Израилын арми дүрвэгчдийн хуаранд цохилт өгсний улмаас 90 хүн амиа алджээ

Израилын арми дүрвэгчдийн хуаранд цохилт өгсний улмаас 90 хүн амиа алджээ

Эргэн сануулахад, Израил, ХАМАС-ын дайн 10 дугаар сарын долооны өдрөөс эхэлсэн. ХАМАС-ын дайралтаас үүдсэн энэ дайны улмаас Израилын 1,2 мянган оршин суугч амиа алдсан бол Израилын талын цохилтын улмаас Газын зурваст амиа алдсан хүний тоо 19 мянагыг даваад байна. Газын зурваст амиа алдсан хүмүүсийн дийлэнх олонх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа талаар олон улсын байгууллагууд мэдээлж байв.

Дэлгэрэнгүй
Хойд Солонгос хоёр пуужин харважээ

Хойд Солонгос хоёр пуужин харважээ

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын эрх баригчид БНАСАУ энэ сард тив алгасах баллистик пуужин хөөргөж болзошгүй гэж таамаглаж байгаа талаараа мэдэгдэж байсан. Тэдний таамаглал биелж, Хойд Солонгос энэ сарын 17, 18-ны өдрүүдэд пуужин харважээ. 

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Уткиагвик хотынхон сарын дараа л нар харна

ВИДЕО: Уткиагвик хотынхон сарын дараа л нар харна

Туйлын шөнө ОХУ, АНУ, Швед, Норвегид ажиглагддаг бөгөөд хамгийн олон хотод нь туйлын шөнө тохиодог орон бол ОХУ юм. Оросын Апатиты, Билибино, Верхоянск , Воркута , Гаджиево , Дудинка , Заозёрск , Заполярный , Игарка , Кировск , Ковдор , Кола, Мончегорск , Мурманск , Нарьян-Мар , Норильск , Оленегорск , Островной , Певек, Полярный , Североморск, Снежногорск , Среднеколымск  хотуудад туйлын шөнө тохиодог аж.

Дэлгэрэнгүй
2011 оны жишгээр олзны хүмүүсийг солилцох саналыг ХАМАС Израилд тавьжээ

2011 оны жишгээр олзны хүмүүсийг солилцох саналыг ХАМАС Израилд тавьжээ

Израилын тухайд ХАМАС бүлэглэл сульдаж, задрахад ойрхон байгаа, Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн дайчид олноор бууж өгч байгаа хэмээн мэдэгдэж байлаа. Израил дайн эхэлсэн цагаас л ХАМАС-ыг бүрэн устгах хүртэл ямар ч буулт хийхгүй хэмээн мэдэгдэж байсны дээр олзны хүмүүсийг суллах талаар төдийлөн дорвитой алхам хийгээгүйн улмаас Израил даяар эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж байв. 

Дэлгэрэнгүй
Хиймэл оюун ухаан Хятадад 1,4 их наяд долларын орлого авчирна

Хиймэл оюун ухаан Хятадад 1,4 их наяд долларын орлого авчирна

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн яамны дэргэдэх Хятадын мэдээллийн салбарын хөгжлийн төвийн мэдээлснээр 2023 онд хиймэл оюун ухаанаас олох орлого 10 их наядыг давах гэнэ. Энэ талаар Синхуа агентлаг дамжуулжээ. 

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Арван настай нисгэгч охин

ВИДЕО: Арван настай нисгэгч охин

Эмигийн ээж аав охиноо нисгэгчийн сургалтад суулгахын тулд Квинслендээс Перт рүү нүүж ирсэн байна. Сургалтад хамрагдсанаас хойш нэг их удалгүй, нэгэн удаагийн нислэгийн үеэр зааварлагч охиныг жолоодлогыг гартаа авахыг зөвлөжээ.

Дэлгэрэнгүй
Судалгаа: Танихгүй хүмүүстэй ярилцах нь сэтгэлзүйд сайнаар нөлөөлдөг

Судалгаа: Танихгүй хүмүүстэй ярилцах нь сэтгэлзүйд сайнаар нөлөөлдөг

Туркийн сэтгэлзүйчид болон социологичид 60 000 хүн оролцсон The Kindness Test судалгаа хийжээ. Энэ судалгаагаар танихгүй хүмүүст эелдэг хандах нь хүнд сайнаар нөлөөлдөг гэсэн дүгнэлт гарсан талаар National Post мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Израил ХАМАС-ын толгойлогчдын мэдээллийг өгсөн 400 мянган долларын шан амлажээ

Израил ХАМАС-ын толгойлогчдын мэдээллийг өгсөн 400 мянган долларын шан амлажээ

Израил ХАМАС бүлэглэлийн тэргүүн, тус бүлэглэлийн цэргийн жигүүрийг үндэслэгчдийн нэг Яхья Синварын байршлын талаар мэдээлэл өгсөн хүнд өндөр шан амалсан байж магадгүй гэнэ. Энэ талаар The Times of Israel мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Венесуэл, Гайана хоёр маргаанаа хүч хэрэглэлгүй шийднэ

Венесуэл, Гайана хоёр маргаанаа хүч хэрэглэлгүй шийднэ

Ингээд, 12 дугаар сарын 14-ний өдөр товлогдсон, хоёр талын төрийн тэргүүний уулзалт болж, энэ уулзалтын дүнгээр талууд Эссекиботой холбоотой газар нутгийн маргаанаа хүч хэрэглэхгүй шийдэхээр тохиролцсон талаар Ройтерс мэдээлжээ. Венесуэл, Гайана улс 1966 оны Женевийн хэлэлцээрийн дагуу маргаанаа шийдэхээр болсон байна.

Дэлгэрэнгүй
Европт алан хядах ажиллагаа төлөвлөж байсан ХАМАС-ын гишүүдийг баривчилжээ

Европт алан хядах ажиллагаа төлөвлөж байсан ХАМАС-ын гишүүдийг баривчилжээ

Герман, Нидерланд, Дани гэсэн Европын гурван орноос долоон хүнийг баривчилжээ. Эдгээр нь ХАМАС бүлэглэлийн гишүүн байж болзошгүй гэж хууль сахиулагчид үзэж байгаа талаар ВВС мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Эрдоган Украинтай хийх хэлэлцээг сэргээх саналыг Путинд тавихаар зэхэж байна

Эрдоган Украинтай хийх хэлэлцээг сэргээх саналыг Путинд тавихаар зэхэж байна

2024 оны эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркэд айлчлахаар төлөвлөж байгаа. Энэ айлчлалын үеэр болох хоёр талт уулзалтын үеэр Эрдоган Путинд санал тавьж магадгүй гэж Туркийн улс төрийн шинжээч Энгин Озер үзэж байгааг Аналоду дамжуулжээ. 

Дэлгэрэнгүй