Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Хойд Солонгос хоёр пуужин харважээ
2023-12-18

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын эрх баригчид БНАСАУ энэ сард тив алгасах баллистик пуужин хөөргөж болзошгүй гэж таамаглаж байгаа талаараа мэдэгдэж байсан. Тэдний таамаглал биелж, Хойд Солонгос энэ сарын 17, 18-ны өдрүүдэд пуужин харважээ. 

 

Ёнхап агентлагийн мэдээлснээр, 12 дугаар сарын 17-ны өдөр Хойд Солонгос Япон тэнгисийн зүг баллистик пуужин. харвасан байна. Энэ пуужин бага тусгалын баллистик пуужин байсан бөгөөд 570 км зам туулаад Япон тэнгист унасан гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгджээ. Пуужинг 12 дугаар сарын 17-ны 22.38 цагт хөөргөсөн байна. 

 

Харин өнөө өглөө буюу 12 дугаар сарын 18-ны даваа гарагт Хойд Солонгос дахин пуужин хөөргөсөн талаар Ёнхап мэдээллээ. Япон тэнгисийн зүг харвасан энэ пуужин тив алгасагч баллистик пуужин байж болзошгүй гэж Японы Засгийн газар үзэж байгаа аж.

 

Одоо Өмнөд Солонгос болон Японы эрх баригчид пуужингийн нислэг, туулсан замын талаарх мэдээлэл цуглуулж, холбогдох албаныхан бэлэн байдалд ажиллаж байгаа гэж ТАСС агентлаг мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мояа орк:
Ямар гоё юм бэ. Путин ахын найз
2023-12-18