Европт алан хядах ажиллагаа төлөвлөж байсан ХАМАС-ын гишүүдийг баривчилжээ

Европт алан хядах ажиллагаа төлөвлөж байсан ХАМАС-ын гишүүдийг баривчилжээ

Герман, Нидерланд, Дани гэсэн Европын гурван орноос долоон хүнийг баривчилжээ. Эдгээр нь ХАМАС бүлэглэлийн гишүүн байж болзошгүй гэж хууль сахиулагчид үзэж байгаа талаар ВВС мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Эрдоган Украинтай хийх хэлэлцээг сэргээх саналыг Путинд тавихаар зэхэж байна

Эрдоган Украинтай хийх хэлэлцээг сэргээх саналыг Путинд тавихаар зэхэж байна

2024 оны эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркэд айлчлахаар төлөвлөж байгаа. Энэ айлчлалын үеэр болох хоёр талт уулзалтын үеэр Эрдоган Путинд санал тавьж магадгүй гэж Туркийн улс төрийн шинжээч Энгин Озер үзэж байгааг Аналоду дамжуулжээ. 

Дэлгэрэнгүй
Израил Рафах дахь орон сууцны хороололд цохилт өгчээ

Израил Рафах дахь орон сууцны хороололд цохилт өгчээ

Израилын арми Газын зурвасын хойд хэсэгт цэргийн ажиллагаа явуулж байгаад өнгөрсөн долоо хоногоос өмнөд зүг рүү гол анхаарлаа хандуулах болсон. Энэ ажиллагааны хүрээнд Рафах хотод орон сууцны хороололд цохилт өгсөн гэж Палестины WAFA агентлаг мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Японы түүхэнд анх удаа эмэгтэй хүн адмирал цол авчээ

Японы түүхэнд анх удаа эмэгтэй хүн адмирал цол авчээ

Японы Батлан хамгааласхын яам тус улсын түүхэнд анх удаа Тэнгисийн цэргийн хүчний дээд цол болох адмирал цолыг эмэгтэй хүнд олгох шийдвэр гаргажээ. Энэ талаар NHK агентлаг дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Хойд Солонгос энэ сард тив алгасах пуужин хөөргөж болзошгүй

Хойд Солонгос энэ сард тив алгасах пуужин хөөргөж болзошгүй

БНАСАУ энэ сард тив алгасах баллистик пуужин хөөргөж болзошгүй гэж Өмнөд Солонгос үзэж байгаа аж. Энэ талаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн захиргааны Үндэсний аюулгүй байдлын газрын орлогч захирал Ким Тхэ Хё мэдэгдсэнийг Ёнхап агентлаг дамжуулжээ. 

Дэлгэрэнгүй
Туркийн улс төрч Израилыг шүүмжлэн бухимдсаны улмаас зүрхний шигдээсээр нас баржээ

Туркийн улс төрч Израилыг шүүмжлэн бухимдсаны улмаас зүрхний шигдээсээр нас баржээ

Энэ явдал 12 дугаар сарын 12-ны өдөр болсон бөгөөд тэрээр үг хэлснийхээ дараа гэнэт ухаан алдан унаж, бусад гишүүд түүнд туслахаар ухасхийсэн байна. Түүнд анхны тусламж үзүүлсэн ч ухаан оролгүй эмнэлэгт хүргэгдэн, эмнэлэгт нас баржээ. 

Дэлгэрэнгүй
Zara Палестиныг дэмжигчдэд бойкотлуулж, нэг өдрийн дотор 150 мянган дагагчаа алдав

Zara Палестиныг дэмжигчдэд бойкотлуулж, нэг өдрийн дотор 150 мянган дагагчаа алдав

Харин Палестиныг дэмжигчид энэ тайлбарыг хүлээж авалгүй, бойкотлож эхлэв. Сурталчилгаа Инстаграм дээр нийтлэгдсэний дараа олон мянган хэрэглэгч Палестины далбаа, #BoycottZara гэсэн хештегтэйгээр ЗАРА-г бойкотлож, улмаар  ЗАРА бүх зургуудаа устгасан байна.

Дэлгэрэнгүй
Илон Маскийн ээж Ерөнхийлөгч Байденыг буруутгав

Илон Маскийн ээж Ерөнхийлөгч Байденыг буруутгав

Америкийн тэрбумтан Илон Маскийн ээж Мей Маск хүү нь дэлхий ертөнцийг сайнаар өөрчлөх гэж байхад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден саад болж байна гэж мэдэгджээ. Тэрбээр энэ талаараа олон нийтийн сүлжээнд бичсэн байна.

Дэлгэрэнгүй
Трампын нэр хүнд Байденыхаас илүү байна

Трампын нэр хүнд Байденыхаас илүү байна

АНУ-ын Ерөнхийлөгч асан Трамп болон өнөөгийн Ерөнхийлөгч Байден нар аль аль нь ирэх сонгуульд өрсөлдөхөөр болсон. Сүүлийн үеийн судалгаагаар, Трамп Байденаас илүү нэр хүндтэй байгаа нь харагдаж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Мессигийн футболка 7,8 сая долларын үнэд хүрэв

Мессигийн футболка 7,8 сая долларын үнэд хүрэв

Мессигийн өмсгөлөөс олсон орлогын нэг хэсгийг буяны сангуудад хандивлах аж. Түүнчлэн ховор төрлийн өвчинтэй хүүхдүүдийг эмчилдэг "сан Жоан де Деу" эмнэлэгт ч тодорхой мөнгөн дүнг хандивлах аж.

Дэлгэрэнгүй
Украинд эмэгтэйчүүдийг цэрэгт дайчилж болзошгүй

Украинд эмэгтэйчүүдийг цэрэгт дайчилж болзошгүй

Украины "Ард түмний зарц" намаас сонгогдсон Радын гишүүн цэрэгт дайчлах явцыг зохицуулах шинэ хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ хуулийн төсөлд эмэгтэйчүүдийг ар талд ажиллуулахаар дайчлах тухай заалт тусгагдсан талаар Коммерсант дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Путин: АНУ-ын ноёлогч бодлого өөрсдөд нь саад болж байна

Путин: АНУ-ын ноёлогч бодлого өөрсдөд нь саад болж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн эрхэнд гарсан цагаасаа хойш жил бүр энэ төрлийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байгаа. Харин Украин руу халдсан өнгөрсөн онд иргэд утсаар шууд холбогдох уулзалт болон хэвлэлийн бага хурлын аль аль нь болоогүй юм. Тиймээс энэ жил иргэдтэй шууд холбогдох, хэвлэлийн бага хурлыг хослуулсан уулзалт ихээхэн анхаарал татаж байв. Энэ хурал дөрвөн цаг үргэлжилж, 150 гаруй асуултыг иргэд, сэтгүүлчид тавьсан байна. Эдгээр асуултуудын дунд Украины дайн, хувийн эмнэлгүүдэд үр хөндөлтийг хориглож болзошгүй талаар болон үнийн өсөлтийн талаарх асуултыг иргэд, сэтгүүлчид тавьжээ. Гэхдээ Владимир Путин эдгээр асуултуудад төдийлөн тодорхой хариулт өгөөгүй байна.

Дэлгэрэнгүй
Хэлмэгдэж 27 жил шоронд суусан эр 50 сая доллар нэхэмжилжээ

Хэлмэгдэж 27 жил шоронд суусан эр 50 сая доллар нэхэмжилжээ

Ингээд хэлмэгдэж, 27 жилийг шоронд өнгөрүүлсэн Томас Малик мужийн эрх баригчдаас 50 сая доллар буюу монгол мөнгөөр тооцвол 174,8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр шаардаж байгаа аж. 

Дэлгэрэнгүй
Япон, Их Британи, Итали хамтран шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээнэ

Япон, Их Британи, Итали хамтран шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээнэ

Япон, Их Британи, Италийн Батлан хамгаалахын сайд нар болох Минору Кихара, Грант Шаппс болон Гвидо Крозетто нар дараагийн үеийн сөнөөгч онгоц бүтээх зорилготой байгууллагыг хамтран байгуулахаар тохиролцжээ. Энэ талаарх мэдээллийг Кyodo агентлаг дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Дубайд идэж болдог цахилгаан шат бүтээжээ

Дубайд идэж болдог цахилгаан шат бүтээжээ

Дубайн Риз Карлтон зочид буудалд түүхэн дэх анхны идэж болдог цахилгаан шатыг ажиллуулж эхэлжээ. Зочид буудлаар үйлчлүүлэгчид энэ цахилгаан шатаар зорчиж, Зул сарын баяр уур амьсгал оруулан чимэглэж, жигнэмгээр хийсэн байшин шиг тохижуулсан дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой гэнэ. 

Дэлгэрэнгүй
Аргентинд валютын ханшийг төрөөс зориуд бууруулсны дараа шатахууны үнэ 40 хувиар өсчээ

Аргентинд валютын ханшийг төрөөс зориуд бууруулсны дараа шатахууны үнэ 40 хувиар өсчээ

Аргентины шинэ Ерөнхийлөгч Хавьер Милей эдийн засгийн шинэчлэл хийх хүрээнд песог ханшид девальваци буюу төрөөс ханшийг нь зориуд бууруулах алхмыг хийсэн юм. 

Дэлгэрэнгүй
Финланд Оростой залгаа хилийн боомтуудаа нээж эхлэв

Финланд Оростой залгаа хилийн боомтуудаа нээж эхлэв

Хууль бус цагаачдын урсгалыг зогсоох зорилгоор Оростой залгаа хилийн боомтуудаа Финланд улс 11 дүгээр сарын сүүл гэхэд бүрэн хааж байсан. Эдгээр хилийн боомтуудыг 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл түр хаана гэж мэдэгдэж байсны дагуу өнөөдрөөс эхлэн боомтуудаа нээж эхэлжээ. 

Дэлгэрэнгүй
АНЭУ-д оршин суугчдын дунд өндөр шагналтай жингээ хасах уралдаан зохион байгуулна

АНЭУ-д оршин суугчдын дунд өндөр шагналтай жингээ хасах уралдаан зохион байгуулна

Эх сурвалжийн мэдээлснээр, 12 долоо хоног үргэлжлэх арга хэмжээ 12 дугаар сарын 16-ны өдөр эхэлж, Таргалалттай тэмцэх дэлхийн өдөр тохиодог гуравдугаар сарын дөрөвнийг хүртэл үргэлжлэх юм байна. Тэмцээнд биечлэн, цахимаар, хамт олноороо болон хүүхдүүд, сургуулийн ажилтнууд гэсэн нийт дөрвөн төрөлд оролцох боломжтой аж. 

Дэлгэрэнгүй
Японд сармагчны цэцэг өвчнөөс үүдэлтэй нас баралт анх удаа бүртгэгджээ

Японд сармагчны цэцэг өвчнөөс үүдэлтэй нас баралт анх удаа бүртгэгджээ

Японы Сайтама мужид амьдардаг 30-40 насны эр сармагчны цэцэг өвчний улмаас нас барсан нь тус улсад бүртгэгдсэн анхны тохиолдол болжээ. Энэ талаар Японы Эрүүл мэндийн яам мэдэгдсэнийг NHK дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
ОХУ-д үр хөндөлтийг хориглох тухай хуулийг хэлэлцэнэ

ОХУ-д үр хөндөлтийг хориглох тухай хуулийг хэлэлцэнэ

Оросын Холбооны Улсын Нижегородск мужийн хурал хувийн эмнэлгүүдэд үр хөндөлт хийхийг хориглох тухай хуулийн төслийг Төрийн думд өргөн барьжээ. Энэ нь улс даяар үр хөндөлтийг хориглох эхний алхам гэж "Важные истории" мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй