Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Украинд хурлын танхимд гранат дэлбэлсэн улс төрчийг баривчилжээ
2023-12-18

Украины Закарпат мужийн Ужгород хотын шүүх тус улсын Ерөнхийлөгчийг дэмждэг "Ард түмний зарц" намаас Керецковскийн суурингийн зөвлөлд сонгогдсон гишүүн Сергей Батриныг цагдан хорих шийдвэр гаргажээ. 

 

РБк агентлагийн мэдээлснээр, Сергей Батрин 12 дугаар сарын 15-ны өдөр хурлын танхимд гурван гранат дэлбэлсний улмаас 23 хүн гэмтэж, нэг нь эмнэлэгт нас барсан байна. Сергей Батрин өөрөө эрчимт эмчилгээний тасагт шилжиж, 12 дугаар сарын 16-ны өдөр ухаан оржээ. Тэрбээр удирдлага болон бусад хурлын гишүүдийн шийдвэрт нөлөөлөхийг завдсан ч санасандаа хүрээгүй тул гранат дэлбэлсэн гэнэ. 

 

Ийнхүү хурлын танхимд гурван гранат дэлбэлж, 16 эрэгтэй, долоон эмэгтэйг гэмтээсэн түүнийг цагдан хорихоор болсон бөгөөд хурлын гишүүнийг Украины Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу "алан хядах ажиллагаа" үйлдсэн хэрэгт сэжиглэж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин