TEDxUlaanbaatar “The Greeners” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Байгальд ээлтэй үйлдвэрлэл, хариуцлагатай хэрэглээгээр дамжуулан тогтвортой, ногоон ирээдүйг хамтдаа бүтээхийг уриалсан TEDxUlaanbaatar : The Greeners арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
Уг арга хэмжээнд Та, Би, Бид бүгд хамтдаа #TheGreeners уриан дор 300 гаруй бизнес эрхлэгчид, салбар бүрийн залуус нэгдэн оролцож, ногоон хөгжлийн төлөө тууштай ажиллаж буй манлайлагч, түүчээлэгчдийн зургаан сонирхолтой түүх, туршлага, үзэл бодлыг сонсож, санал бодлоо хуваалцлаа.
Мөн "Тогтвортой дадал, үйлдвэрлэлийг дэмжих зах зээлийн хөшүүрэг" сэдэвт хэлэлцүүлгийн хэсэгт байгальд ээлтэй туршлагыг хэрэгжүүлж буй бизнесүүдэд төрийн бодлого болон банк санхүүгийн салбарт ямар бодит дэмжлэг, давуу талуудыг олгож буй талаарх шинэлэг мэдээлэл, бодит туршлагуудын талаар хуваалцлаа.
Үндэсний хэмжээнд ногоон шилжилт хийхэд бүх талуудын оролцоо, хамтын ажиллагааны үнэ цэнэ чухал болохыг онцолсон тус арга хэмжээг Европын Холбооны "Свич-Эйшиа" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй "Эдийн засгийн ногоон шилжилт" төсөл, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, TEDxUlaanbaаtar хамтран зохион байгууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ