Израилын арми ХАМАС-ын эсрэг явуулж буй цэргийн ажиллагааныхаа хүрээнд Газын зурвас дахь энгийн иргэдийг олноор хөнөөж, дүрвэгчдийн хуаранд удаа дараа цохилт өгсөөр байгаа юм.
Энэ удаад Газын зурвасын хойд хэсэг дэх Жабалия дүрвэгчдийн хуаранд цохилт өгсний улмаас 90 хүн амиа алдсан гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдэгдсэнийг Аль Жазира суваг дамжуулжээ. Үүний зэрэгцээ хоёр орон сууцанд цохилт өгсний улмаас 33 хүн амиа алдсаны 15 нь хүүхэд, мөн 100 гаруй хүн сураггүй болсон байна.
Эргэн сануулахад, Израил, ХАМАС-ын дайн 10 дугаар сарын долооны өдрөөс эхэлсэн. ХАМАС-ын дайралтаас үүдсэн энэ дайны улмаас Израилын 1,2 мянган оршин суугч амиа алдсан бол Израилын талын цохилтын улмаас Газын зурваст амиа алдсан хүний тоо 19 мянагыг даваад байна. Газын зурваст амиа алдсан хүмүүсийн дийлэнх олонх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа талаар олон улсын байгууллагууд мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |