Эрдоган Украинтай хийх хэлэлцээг сэргээх саналыг Путинд тавихаар зэхэж байна

Эрдоган Украинтай хийх хэлэлцээг сэргээх саналыг Путинд тавихаар зэхэж байна

2024 оны эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркэд айлчлахаар төлөвлөж байгаа. Энэ айлчлалын үеэр болох хоёр талт уулзалтын үеэр Эрдоган Путинд санал тавьж магадгүй гэж Туркийн улс төрийн шинжээч Энгин Озер үзэж байгааг Аналоду дамжуулжээ. 

 

Түүний өгүүлснээр, 2024 оны эхээр Владимир Путинтэй уулзах үеэрээ Туркийн зуучлалтайгаар Украинтай хийх хэлэлцээг сэргээх саналыг Режеп Тайип Эрдоган тавихаар төлөвлөж байж магадгүй гэнэ. "Ерөнхийлөгч Эрдоган Украины хямралын асуудал дээр зуучлагчийн үүрэг гүйцэтгэх эрмэлзэлтэй байгаа. Туркийн хувьд сөргөлдөгч талуудтай хоёулантай нь ярилцан хэлэлцэх боломжтой" хэмээн Энгин Озер өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Путиний тушаалаар Оросын цэргүүд Украины нутаг руу цөмрөн орж дайн эхэлснээс дөрвөн өдрийн дараа Орос, Украины хоорондын анхны хэлэлцээ болж байлаа. Энэ хэлэлцээ Беларусийн нутаг дээр болж байсан бол хамгийн сүүлд мөн оны гуравдугаар сард Туркийн Анкара хотод хэлэлцээ үргэлжилсэн ч ямар ч үр дүнд хүрэлгүй зогсонги байдалд ороод байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-17
nii nuugui helehed Truk saindaa juuchlah geed baina uu?1 esvel juuchlah neriin door Ukrainii gazar nutgaas avah naimaa tohiroo hiih sonirhol baina uu?! Uuh tuuhiin uudnees avch yarival baij boloh niguurtai
2023-12-16