Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Хойд Солонгосын харвасан пуужин АНУ-д хүрэхүйц зам туулах чадвартай
2023-12-18

БНАСАУ 12 дугаар сарын 17-ны үдэш болон 18-ны өглөө хоёр баллистик пуужин харвасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Эхний пуужин нь бага тусгалт пуужин байсан бол өнөө өглөө хөөргөсөн пуужин тив алгасагч пуужин байсан гэж Японы Батлан хамгаалахын яам мэдэгджээ.

 

Тодруулбал, 12 дугаар сарын 18-ны өглөө хөөргөсөн Хойд Солонгосын пуужин 73 минут нисэж, хамгийн өндөртэй 6000 км өндөр аван нийт 1000 км замыг туулсан гэж Японы Батлан хамгааласх яам мэдэгдсэнийг NHK дамжуулсан байна. Тус яамны онцолсноор Хойд Солонгосын пуужин 15 мянган км зайг туулахс чадвартай гэнэ. Энэ нь пуужин АНУ-д хүрэх боломжтой гэсэн үг юм.

 

Хойд Солонгос орон нутгийн цагаар 08:24 цагт пуужин хөөргөж, пуужин 09:39 цагт Япон тэнгист унасан байна. Пуужин унасны улмаас ямар нэг хохирол гараагүй гэж Японы тал мэдэгджээ. Харин 12 дугаар сарын 17-ны өдөр хөөргөсөн баллистик пуужин 400 км зам туулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин