Палестины ЭМЯ: Израил Газын зурвасын эрүүл мэндийн системийг устгахыг хүсэж байна
2023-12-18

Израил Газын зурвасын эрүүл мэндийн системийг устгах зорилготой ажиллаж байна гэж Палестины Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Ашраф аль-Кудра мэдэгджээ. Түүний мэдэгдлийг Аль Жазира суваг дамжуулсан байна. 

 

Түүний өгүүлснээр, Газын зурвасын хойд хэсэг дэх "Аш-Шифа" эмнэлгийн цогцолбор руу халдсаныхаа дараа Израилын арми Газын өмнөд хэсэг дэх "Насер" эмнэлгийг байгаа болгосон гэнэ. "Насер" эмнэлэгт цохилт өгч байгаа нь эрүүл мэндийн байгууллагыг устгах, улмаар Газын зурвасын өмнөд хэсэгт эрүүл мэндийн системийг сүйтгэх зорилготой эзлэн түрэмгийлэгчийн бодлого" хэмээн Ашраф аль-Кудра мэдэгдсэн байна. Өнгөрсөн шөнө гэхэд л Насер эмнэлэг рүү халдсаны улмаас нэг хүүхэд амиа алдаж, гурван хүн шархаджээ.

 

Эмнэлгүүд рүү халдаж, эмч, эмнэлгийн ажилтнуудыг баривчлах явдал ч хэрээс хэтэрч байгаа талаар өмнө нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэж байв. Хоёр талын хооронд дайн дэгдэснээс хойш эмч нарыг баривчлах, эмнэлэг болон эмнэлгийн машин руу халдах явдал нийт 203 удаа бүртгэгдсэн гэж ДЭМБ онцолж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин