Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Венесуэл, Гайана хоёр маргаанаа хүч хэрэглэлгүй шийднэ
2023-12-15

Венесуэл, Гайанагийн төрийн тэргүүнүүд хоёр орны хоорондын газар нутгийн маргааныг зохицуулах асуудлаар хэлэлцэхээр болжээ. Тэд энэ сарын 14-ний өдөр Сент-Винсент Гренадина улсад уулзахаар тохиролцож байлаа.  

 

Хоёр орны хоорондын газар нутгийн маргаан нь Эссекибо нутаг дэвсгэртэй холбоотой юм. Он удаан жил маргаантай явж, өнгөрсөн зууны дундуур Гайанагийн нутаг гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нутгийг өөрийн орны мэдэлд шилжүүлэх санал асуулгыг Венесуэлд долоо хоногийн өмнө зохион байгуулж, улмаар сонгогчдын 95 гаруй хувь нь энэ саналыг дэмжсэн байна. Ингээд 12 дугаар сарын зургааны өдөр Венесуэлийн парламент Эссекибог Венесуэлийн нэг муж болгон хамгаалах тухай хуулийг санал нэгтэйгээр дэмжсэн юм. 

 

Ингээд, 12 дугаар сарын 14-ний өдөр товлогдсон, хоёр талын төрийн тэргүүний уулзалт болж, энэ уулзалтын дүнгээр талууд Эссекиботой холбоотой газар нутгийн маргаанаа хүч хэрэглэхгүй шийдэхээр тохиролцсон талаар Ройтерс мэдээлжээ. Венесуэл, Гайана улс 1966 оны Женевийн хэлэлцээрийн дагуу маргаанаа шийдэхээр болсон байна.

 

"Гайана болон Венесуэл хоёр талын хооронд байгаа маргаанаас үүдэлтэй нөхцөл байдал зэрэг ямар ч тохиолдолд шууд болон дам байдлаар нэгнийхээ эсрэг сүрдүүлж эсвэл хүч хэрэглэхгүй" хэмээн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн байна. Мөн тэд хамтдаа Эссекибогийн асуудлыг зохицуулах хамтарсан комиссыг Гадаад хэргийн яамны түвшинд байгуулахаар болсон аж.

 

Энд дуулгахад, байгалийн баялаг ихтэй, ширэнгэ, голоос бүрдэх Эссекибо бүстэй холбоотой газар нутгийн маргаан 200 гаруй жилийн түүхтэй. Улмаар 1966 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Венесуэл болон Гайана Женевийн гэрээнд гарын үсэг зурснаар Эссекибо дахь маргаантай нутаг дэвсгэрийн асуудал шийдэгдэж, Гайанагийн мэдэлд очсон юм. 1999 онд Парисын шүүх Эссекибог Гайанагийн нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрч, үүний дараа НҮБ-ын Олон улсын шүүх энэ нутаг дэвсгэртэй холбоотой аливаа маргаан гаргахыг Венесуэлд хориглож байв.

Shuud.mn
Сонин хачин
.иргэ:
Нэгэнт шийдсэн бол юун маргаан гэж...
2023-12-18
зассс:
Зассс путлер ч гэх шиг аягүй бол нохойноос дор амьарч бга биз хуцалгүй ажил хий заа юу.
2023-12-17
Путлердэх буюу дайн хийхгүй гэж эцсийн өдөр хүртэл худал хэлж байгаад дайраад орох байх
2023-12-17
Уншигч:
Яаж гэнэдүүлэн хуурч дайран түрэмгийлэхийг путлёр ах нь заагаад өгчихсөн шүү дээ, нэг л өглөө дайн гарах болно.
2023-12-16
Зочин:
Зөв. Дайн үймээн гаргаад эдийн засаг болон хүн амаар хохирно.
2023-12-15