Украинд Өвлийн өвгөн, Цасан охиныг хориглов
2023-12-18

2022 онд Орос, Украины хооронд дайн дэгдсэнээс хойш Украин ОХУ, Зөвлөлтийн түүхтэй холбоотой хөшөө дурсгалыг буулгаж, орос хэл дээр хэвлэгдсэн номуудыг устгаж, Оросын дуучдын бүтээлийг ашиглахыг хориглож байсан бол энэ удаад үлгэрийн баатруудыг хоригложээ. 

 

РБК Украина сайтын мэдээлснээр, Украины боловсрол болон урлагийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, Өвлийн өвгөн, Цасан охиныг шинэ жилийн баяраар дүрслэхгүй байхыг анхааруулсан байна. Анхааруулах бичигт өгүүлснээр, "Өвлийн өвгөн бол Гэгээн Николайг халах зорилгоор Зөвлөлтийн шашны эсрэг суртал ухуулгаар бүтээсэн зохиомол дүр. Тиймээс Өвлийн өвгөний хувцасыг хориглож байна", "Өвлийн өвгөн бол бага насны хүүхэд хүчирхийлэгч, насанд хүрээгүй хүүхэд дагуулж явдаг. Цасан охиныг ч хориглож байна. Гэгээн Николай сахиусан тэнгэр дагуулж явдаг" хэмээжээ. 

 

Мөн "Өвлийн өвгөн бол хүйтэн, хорон муу санааны илэрхийлэл" хэмээн онцолсон байна. Улмаар энэ хоригийг зөрчиж, баярын арга хэмжээний үеэр Өвлийн өвгөн, Цасан охины хувцас ашигласан бол торгож, тэр бүү хэл цэрэгрт дайчилна гэж анхааруулжээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин