Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн яамны дэргэдэх Хятадын мэдээллийн салбарын хөгжлийн төвийн мэдээлснээр 2023 онд хиймэл оюун ухаанаас олох орлого 10 их наядыг давах гэнэ. Энэ талаар Синхуа агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2023 онд хиймэл оюун ухааны зах зээлийн эзлэхүүн 10 их наяд юанв буюу 1,4 их наяд ам долларыг давах төлөвтэй байгаа гэнэ. Хятадад хиймэл оюун ухааныг салбар бүрт хэрэглэж байгаа бөгөөд Хятадын компаниудын 15 хувь нь энэ технологийг ашиглаж байгаа аж.
Тэр дундаа аж үйлдвэр, жижиглэн худалдаа, цахилгаан холбоо, эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухаанын технологийг өргөнөөр ашиглаж байгаа юм байна. 2035 он гэхэд дэлхий даяар хиймэл оюун ухааны салбар 90 их наяд юанийн орлого авчирах бол 30 их наяд нь БНХАУ-д хамаарна гэсэн судалгаа бий.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |