Путин: ОХУ тусгаар байдлаа хиамаар солихгүй
2023-12-18

Оросын эрх баригч "Нэгдсэн Орос" намын хурал Москва хотноо болж, ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путинийг нэр дэвшүүлэхээр санал нэгтэйгээр тогтжээ. Энэ талаарх мэдээллийг Москва таймс сонин дамжуулсан байна. 

 

Путин "Нэгдсэн Орос" нам дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлэн үг хэлжээ. Ийнхүү үг хэлэхдээ барууны орнууд "өнгөт хувьсгал байдлаар дэлхийн олон оронд туршсан аргаараа Оросыг тогтворгүй байдалд оруулах төлөвлөгөөтэй байсан ч энэ нь биелээгүй, биелэх ч үгүй" хэмээн онцолсон байна.  Мөн "Орос улс тусгаар байна, гадаадын зааварчилгаагүйгээр бүх шийдвэрийг бид өөрсдөө гаргана. Зарим нэг орон шиг тусгаар байдлаа хиамаар сольж, хэн нэгний дагуул болохгүй" хэмээн цохон тэмдэглэжээ.

 

Энд дуулгахад, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны гуравдугаар сарын 15-17-ны хооронд явагдах юм. Владимир Путин энэ сонгуульд нэр дэвшсэнээр Ерөнхийлөгчийн албан тушаалд нийт таван удаа нэр дэвшиж байна. Мөн 2020 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу тэрбээр дахин Ерөнхийлөгч болсноор 2036 он хүртэл төрийн эрхэнд байх боломжтой юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросын ард түмэн л хөөрхий дөө
2023-12-18
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-18
Tsast uulin bars tsagaa bolohod shorgooljind iduulnee. Kulit lichnosti undruus ih huchtei unana daa.
2023-12-18