ХАМАС, Израилын хоорондын дайн эхэлснээс хойш Газын зурваст олон мянган энгийн иргэн амиа алдаж байгааг эсэргүүцсэн жагсаал дэлхийн олон хотод болж байлаа. Энэ удаад Бельгийн нийслэл Брюссель хотод ням гарагт Газын зурвас дахь палестинчуудыг дэмжсэн жагсаал болжээ. Бельгийн RTBF сувгийн мэдээлснээр, Газын зурваст гал зогсоохыг шаардсан жагсаалд 27 мянга гаруй хүн оролцсон байна.
Хүний эрхийн лиг, Бельги-Палестины холбоо, Эмнести Интернейшнлийн Бельгийн салбар зэрэг төрийн бус байгууллагуудын уриалгаар зохион байгуулсан энэ жагсаал "Яг одоо гал зогсоо" гэсэн уриатайгаар болж өнгөрчээ. Энэ жагсаалд дэлхийн 188 байгууллагыг нэгтгэдэг Хүний эрхийн төлөөх олон улсын холбоо оролцсон байна. Холбооны FIDH-ы Ерөнхийлөгч Алексис Деваф хэвлэлд өгсөн ярилцлагадаа Газын зурваст болж буй үйл явдлыг геноцид хэмээн үзэж болно хэмээн мэдэгджээ.
Израил, ХАМАС-ын дасйн 10 дугаар сарын долооны өдрөөс үргэлжилж байгаа юм. ХАМАС-ын дайралтаас үүдсэн энэ дайны улмаас Израилын 1,2 мянган оршин суугч амиа алдсан бол Израилын талын цохилтын улмаас Газын зурваст амиа алдсан хүний тоо 19 мянагыг даваад байна. Газын зурваст амиа алдсан хүмүүсийн дийлэнх олонх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа талаар олон улсын байгууллагууд мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |