Мексикийн Сальватьерра хотод зочид буудалд зэвсэгт халдлагын улмаас 12 хүн амиа алдаж, олон хүн шархадсан талаар El Universal сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Сальватьерра хотын нэгэн зочид буудалд зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэн тухай мэдээллийг 12 дугаар сарын 17-ны шөнө шуурхай албад хүлээн авчээ. Зэвсэгт этгээдүүд зочид буудлын нийтийн танхимд гал нээж, хүмүүс рүү буудаж, 12 хүний аминд хүрсэн байна.
Түүнчлэн энэ хэргийн улмаас 11 хүн шархадсаныг эмнэлэгт хүргэжээ. Энэ хэргийг үйлдсэн этгээдүүд зочид буудлын гадаа байсан таван машиныг мөн галдан шатаасан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |