Судалгаа: Танихгүй хүмүүстэй ярилцах нь сэтгэлзүйд сайнаар нөлөөлдөг
2023-12-15

Туркийн сэтгэлзүйчид болон социологичид 60 000 хүн оролцсон The Kindness Test судалгаа хийжээ. Энэ судалгаагаар танихгүй хүмүүст эелдэг хандах нь хүнд сайнаар нөлөөлдөг гэсэн дүгнэлт гарсан талаар National Post мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, танихгүй хүмүүст эсвэл зүс мэдэх хүмүүстэй эелдэг найрсаг хандах нь хүнд таатай, түүний сэтгэл санаа тааламжтай байхад нөлөөлдөг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Түүнчлэн амьдралдаа ихээхэн сэтгэл ханамжтай байдаг хүмүүс танихгүй хүмүүс эсвэл зүс мэдэх хүмүүстэй ярилцах, эсвэл ердөө л мэндлэх, талархлаа илэрхийлдэг гэсэн дүгнэлт судалгаанаас гарсан байна.

 

Үүний зэрэгцээ, өөрийгөө хөрвөх чадвартай гэж үздэг хүмүүс танихгүй хүмүүстэй чөлөөтэй яриа дэлгэх боломжтой байдаг гэсэн сонирхолтой дүгнэлт гарчээ. Мөн ойр дотны хүмүүсээсээ эерэг сэтгэл хөдлөл бага хүлээж авсан хүмүүс танихгүй хүмүүстэй харилцах үедээ илүүтэй аз жаргалтай болдог, танихгүй хүмүүстэй үе үе ярилцах нь нийгэмд ойртож, хүмүүс өөрийгөө илүү үнэ цэнтэй, хэрэгтэй хүн гэдгээ мэдэрдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж судлаачид онцолсон  байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
чи муу хүн болоол тэр
2023-12-19
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-17
Ugaasaa unen, tanihgui humuustei heden ug soliod salhad haramsah sanaa zovoh zuil yu ch ulddeggui amar bdag
2023-12-15
сэтгэгдэл:
манай монголчууд танихгүй хүмүүстэй ярилцах нь байтугай мэндэлж ч чаддаггүй. бүрэг ноомой сонин хүмүүс. нэг юм асуухаар дуугарах ч үгүй. энэ яачих бол гэсэн байдалтай сонин хараад л. бас л орк ард түмэн шүү.
2023-12-15
чи муу хүн болоол тэр
Ээж:
Энэ харин үнэн шүү яг тиим байдаг .баярлалаа сонирхолтой ниитлэл
2023-12-15