Кувейтийн эмир Наваф аль-Ахмад ас-Сабах 86 насандаа таалал төгсжээ. Түүнийг бие брасан талаар Кувейтийн Үндэсний телевизийн эфирээр мэдээлсэн байна.
Эмир нас барсан шалтгаан тодорхойгүй, өнгөрсөн сарын сүүлээр Кувейтийн эмирийг яаралтай хэвтүүлэн эмчилэхээр болсон гэх мэдээлэл гарч байсан бөгөөд тухайн үед ч өвчний талаарх мэдээлэл гарч байгаагүй юм. Наваф аль-Ахмад ас-Сабах бие барсны дараа түүний дүү 83 настай Мишааль аль-Ахмад ас-Сабахыг эмирээр тунхагласан байна. Тэрбээр энэ өдрийг хүртэл дэлхийн хамгийн өндөр настай угсаа залгамжилсан ханхүүд тооцогдож байв.
Энд дуулгахад, Кувейтийн төрийн тэргүүн нь эмир байх бөгөөд Ас Сабахын гэр бүл эрх баригч гэр бүлд тооцогддог юм. Хамгийн өндөр орлоготой эдийн засаг бүхий, 4,2 сая хүн амтай Кувейт улс дэлхийд газрын тосны нөөцөөрөө зургадугаарт бичигддэг. Мөн энэ улсын үндэсний валют болох динар дэлхийн хамгийн үнэтэй валютад тооцогддог юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |