Нидерланд өндөр технологийн чиглэлээр Хятадаас оюутан элсүүлэхийг хориглоно
Хэвлэлүүдийн онцолсноор, хуулийн төсөлд Хятадын оюутнууд гэж онцгойлон тусгаагүй ч энэ хууль чухамхүү тэдний эсрэг үйлчлэх гэнэ. Ийм хуулийн төсөл боловсруулах болсон нь Нидерландын тэргүүлэх технологийг Хятадын иргэд эзэмших боломжийг хязгаарлах, улмаар суралцах явцдаа олж авсан мэдээллийг Хятадын эрх баригчдад шилжүүлэхээс болгоомжилсонтой холбоотой аж.