Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Лукашенко: Оросоос авсан цөмийн зэвсэг Хирошимад ашигласнаас гурав дахин их хүчтэй
2023-06-14

ОХУ Беларусьт цөмийн зэвсэг байршуулахаар тохиролцсон нь дэлхий дахиныг цочирдуулж байлаа. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "Россия 1" сувгийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө ОХУ Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулна хэмээн мэдэгдсэн хэсгийг гуравдугаар сарын 25-ны үдэш хэвлэлүүд цацаж байв.

 

Путиний өгүүлснээр, тактикийн цөмийн зэвсэг тээгч 10 онгоц, мөн л цөмийн зэвсэг тээх чадвартай "Искандер" пуужингийн комплексыг Беларусьт хэдийнэ байршуулсан гэнэ. Мөн 2023 оны долдугаар сарын нэгний өдөр Беларусьт тактикийн цөмийн зэвсгийн агуулахын барилга ашиглалтад орохоор болсон талаар Путин мэдэгдэж байв. Энэ нь Беларусийн Ерөнхийлөгч Оросын тактикийн цөмийн зэвсгийг нутагт нь байршуулахыг эртнээс хүссэн, "хүсэлтийг биелүүлэх" болсон нь Их Британи Украинд шавхагдсан урантай сум нийлүүлэхээр шийдсэнтэй холбоотой гэж Путин мэдэгдэж байсан юм. 

 

Орос Беларусьт байршуулах цөмийн зэвсгийн талаар Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко "Россия1" сувагт ярилцлага өгчээ. Түүний өгүүлснээр, Москвагаас авсан "пуужин, бөмбөг нь Хирошима, Нагасакид ашиглаж байснаас гурав дахин их хүчтэй" гэнэ. 

 

"Бид пуужин, бөмбөгтэй болсон. Оросоос авсан бөмбөгнүүд Хирошима, Нагасакид ашиглагдсан бөмбөгнүүдээс гурав дахин хүчтэй. Тэнд 80 мянган хүн амиа алдсан, ганцхан цохилтоос 250. Харин манай бөмбөг тэдгээрээс гурав дахин их хүчтэй. Би сайн мэдэхгүй байна л даа, гэхдээ сая сая хүн тэр дороо л амиа алдана. Энэ зэвсгийг хэрэглэх шалтгаан гарахгүй л байгаасай, бурхан минь" хэмээн Лукашенко өгүүлжээ.

 

Түүнчлэн тэрбээр Оросын тактикийн цөмийн зэвсгийг ашиглах нөхцөлийг нэрлэсэн байна. Лукашенкогийн өгүүлснээр, ОХУ Беларусьт цөмийн пуужингуудаа байршуулах гэж зүтгээд байгаа юм биш, харин Беларусь хүсэлт тавьсан, дараа нь Оросын нутаг дэвсгэр дээр нэгэнтээ байршиж байсан зэвсгийг эргүүлэн өгөхийг шаардсан гэнэ.

 

"Би түүнээс зүгээр ч нэг гуйгаагүй, бүр шаардсан. "Цөмиийн зэвсгийг эргүүлж өг" гэж шаардсан. Стратегийнх хэрэггүй. Тэрүүгээр би яах юм? Би Америктай тулалдах гээгүй байна. Тактикийнх байхад хангалттай" хэмээн Лукашенко нэмэж өгүүлсэн байна.

 

Мөн Путин рүү ганц залгаад л Беларусь Оросын тактикийн цөмийн зэвсгийг ашиглах зөвшөөрөл авчих гэнэ.

 

"Дайн эхлэвэл, би тэгээд л нүдээ аниад байж байх уу? Харилцуурыг авлаа, тэр (shuud.mn: Путинийг хэлж байна) хаана ч байсан утсаа авна. Тэр надруу залгалаа, би хаана ч, хэзээ ч байсан утсыг нь авна. Тиймээс ямар нэг цохилт өгөх талаар тохиролцох нь асуудалгүй" хэмээн Лукашенко өгүүлжээ.

 

Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын есний өдөр Сочид Лукашенкотой уулзах үеэрээ долдугаар сарын эхээр, бэлтгэл ажил дууссаны дараа Беларусьт Оросын тактикийн цөмийн зэвсэг байршуулж эхэлнэ хэмээн мэдэгдсэн юм.

 

Тактикийн цөмийн зэвсэг буюу стратегийн бус цөмийн зэвсэг гэдэг нь фронт дээр болон ойролцоох ар талд сөргөлдөгчийн томоохон бай, төвлөрсөн хүчид цохилт өгөх зэвсэг юм. Стратегийн цөмийн зэвсгээс ялгаатай нь тактикийн тротилын эквивалент нь ихэвчлэн хэдэн килотонн, зарим тохиолдолд нэг килотонноос бага байдаг. Цөмийн бүх гүрэнд тактикийн цөмийн зэвсэг байдаг бөгөөд хамгийн их нөөцтэй нь Орос улс аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ийм хүнээр удирдуулаад дуугүй бүгд тэнэг байх. дайн хэзээ ч ашигтай байгаагүй олон хүн алах нүгэл
2023-06-15
Zochin:
Yyr,shunal,munxagiin xaranxyigaas getlex boltgui...
2023-06-15
Зочин:
Зөнөглөл үү тэнэглэл үү. Орчлон ертөнц хязгааргүй, хүмүүсийн тэнэглэл хязгааргүй гэж А.Эйнштайн хэлсэн байдаг
2023-06-14
Уншигч:
Манай аавын буу танай аавын буунаас хамаагүй том, гээд л маргалдаад байдаг хүүхдүүд шиг амьтан юм аа. Тэнэг амьтнаар улсаа удирдуулах ч гэж.
2023-06-14
G:
Medrel muutai ivanuud
2023-06-14
Zochin:
Hahahahah
2023-06-14
Zochin:
Hahahahah
2023-06-14
Zochin:
Hahahahah
2023-06-14
Zochin:
Hahahahah
2023-06-14
Zochin:
Hahahahah
2023-06-14
Zochin:
Hahahahah
2023-06-14
Zochin:
Hahahahah
2023-06-14
Zochin:
Hahahahah
2023-06-14
Zochin:
Ee burhan gonchig sum min
2023-06-14
Zochin:
Ee burhan gonchig sum min
2023-06-14
Zochin:
Ee burhan gonchig sum min
2023-06-14
Zochin:
Ee burhan gonchig sum min
2023-06-14
Zochin:
Ee burhan gonchig sum min
2023-06-14
Zochin:
Ee burhan gonchig sum min
2023-06-14
Zochin:
Ee burhan gonchig sum min
2023-06-14
Zochin:
Ee burhan gonchig sum min
2023-06-14
Энэ иванууд бүгд солиотой юм биш үү.Оросууыг өмнө нь сайханаар боддог байлаа.
2023-06-14
Зочин:
Энэ их хуцах юмаа хаа очиж үхэхээ мэдэхгүй
2023-06-14
Бүүр зөнөчихөж... тэнэг Лууяа чинь
2023-06-14
Солиотой нөхөр вэ? Орос, хойд солонгос, оросын хараат белорусь л эрх мэдлээ алдахгүй гэж дэлхийд ганцаардаж бна даа
2023-06-14