Германд НАТО-ийн агаарын цэргийн томоохон сургуулилалт зургадугаар сарын 12-ны өдөр эхэлжээ. Энэ талаар бундесварын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Германы Батлан хамгаалах яамны мэдээлснээр, цэргийн сургуулилалтад 25 орны 250 онгоц, 10 мянган цэргийн алба хаагч оролцож байгаа аж. Сургуулилалтын үеэр Европын агаарын орон зайд хийх ажиллагаанд бэлтгэх аж.
Air Defender 23 нь НАТО-ийн түүхэн дэх томоохон сургуулилтад тооцогдож байгаа бөгөөд эвслийн доторх болон эвсэл дамнасан эв нэгдлийг харуулж байна гэж Германы Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |