Харвардын их сургууль Д.Трампын засаг захиргааг шүүхэд өгөв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Харвардын их сургуулийн санхүүжилтуудыг зогсоосонтой холбоотой талуудын маргаан үргэлжилж байна. Тэгвэл санхүүжилтээ тануулсан Харвардын их сургуулийн захиргаа Дональд Трампын засгийн газрыг шүүхэд өглөө.
Харвардын их сургуулийн удирдлагууд Холбооны засгийн газрын шийдвэр болох 2.2 тэрбум долларын санхүүжилт, их сургуулийн татвараас чөлөөлөгддөг статусыг хүчингүй болгох шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа. Үүнээс гарах муу нөлөө АНу-ын ирээдүйд маш том хохирол үзүүлнэ гэж үзэж байна.
Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Харрисон Филдсын мэдэгдэлд "Харвард тэргүүтэй их сургуулиуд АНУ-ын иргэдийн татвараар санхүүждэг. Гэвч Харвардын цалинтай элитүүд антисемитизмыг (Еврейг гадуурхах үзэл) дэмжиж, арьс өнгөний үзлийг дэвэргэж байна. Мөн оюутнуудын дунд үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үйлдлийг далд дэмжсээр ирсэн. Тиймээс Харвардын санхүүжилтийг царцааж оронд нь хүүхдийн хорт хавдар, Альцгеймерийн өвчин, Паркинсоны өвчний судалгааг гүнзгийрүүлэх чухал судалгаануудыг дэмжиж байна" гэжээ.
Дональд Трампын Засгийн газар Харвардын их сургуулийн санхүүжилтээс гадна оюутан элсүүлэх статусыг өөрчилнө гэж мэдэгдсэн. Хэдийгээр харвардын их сургууль Антисемитизмтэй холбоотой зарим асуудал байсныг хүлээн зөвшөөрч, зарим өөрчлөлтийг тусгасан ч санхжүүжилт царцсан хэвээр байна.
Дональд Трампын засаг захиргаа Корнеллийн их сургуулийн 1 тэрбум доллар, Браун их сургуулийн 510 сая доллар, Палестиныг дэмжигч оюутнуудын гол төв болсон Колумбын их сургууль 400 сая долларын санхүүжилтийг тус тус цуцлаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ