Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ОХУ-аас дүрвэсэн нисгэгчид орогнол олгох эсэх асуудлыг Литва хэлэлцэнэ
2023-06-14

Оросын цэргийн нисгэгч Украины эсрэг дайнд оролцохоос татгалзаж, Европын холбоо руу дүрвэжээ. Одоо Литва улсын эрх баригчид түүнд орогнол олгох асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд эцсийн шийд гарах хүртэл Литвад үлдэхийг зөвшөөрсөн талаар DW мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эрх баригчид нисгэгч Дмитрий Мишовын орогнол олгох хүсэлтийг эцэслэн шийдэх хүртэл Литва улсад дуртай газраа түр оршин суухыг Дотоод хэргийн яамны дэргэдэх Цагаачлалын газар зөвшөөрсөн байна. Дэслэгч Дмитрий Мишов тавдугаар сарын 28-ны өдөр Оросын хилийг хууль бусаар нэвтэрч, зургадугаар сарын наймны өдөр Литва улсын албаныханд бууж өгчээ. 

 

Тэрбээр Псков муж дахь цэргийн ангид алба хааж байсан гэнэ. Орос Украин руу халдсаны дараа байлдааны ажиллагаанд оролцоогүй, Украины нутаг дэвсгэр рүү нэг ч удаа нисээгүй, гэхдээ Ми-26 нисдэг тэргээр ОХУ-ын армийн ачааг зөөн Беларусийн нутаг дэвсгэр дээгүүр ниссэн гэж Мишов өгүүлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
эх орноос биш путинээс л урвасан
2023-06-15
Зөв бна путины төлөө дэмий үхээд яахав.
2023-06-14
Иргэн:
Эх орноосоо урвасан урвагч бүх зүйлээс урвана
2023-06-14
эх орноос биш путинээс л урвасан
khogiin urwagch baina daa
2023-06-14