БНХАУ-ын эрх баригчид шинээр төгсөгчдийг ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтыг эрчимжүүлэх зорилгоор улс орон даяараа төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Энэ удаад мэргэжлийн сургалтад илүүтэй анхаарч, 200 мэргэжлийн сургууль, коллеж байгуулахаар болжээ.
Тодруулбал, Хятадын эдийн засгийн төлөвлөлтийн гол байгууллага болох БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлтийн улсын хороо мэргэжлийн боловсролын салбарыг дэмжих, боловсон хүчнийг бэлтгэх замын зургаа нийтлэжээ. Төлөвлөгөөний дагуу, 2025 он хүртэл Хятадад 200 мэргэжлийн сургууль, коллеж байгуулах юм байна. Коллеж тус бүр 80 сая юань, харин мэргэжлийн дунд сургууль нь 30 сая юанийн санхүүжилт авах аж.
Хөгжил, шинэчлэлтийн улсын хорооны мэдэгдсэнээр, 2018-2022 оны хооронд БНХАУ мэргэжлийн боловсролд 1,8 их наяд юань буюу 250 тэрбум долларыг зарцуулсан бөгөөд энэ санхүүжилт жил бүр дунджаар 6,2 хувиар өсөн нэмэгдэж байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |