Тайваньд нэгэн оршин суугч Тайжун дахь барилгын дээвэр дээр хоёр машинаа байрлуулжээ. Байшингийн дээвэр хоёр машиныг даах чадалтай гэж тэрбээр хөршүүдээ тайвшруулсан талаар Таиван Ньюс сонин мэдээлсэн байна.
Сонинд бичсэнээр, машины эзэн нь гудамжинд машинуудаа байрлуулсныхаа төлөө хэдэнтээ торгуул хүлээн авсан байна. Тиймээс торгуулаас зайлсхийхийн тулд кран хөлсөлж аваад, машинуудаа байшингийн дээвэр дээр байршуулаад хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ.
Хэдийгээр байшингийн дээвэр дээр машин байршуулах нь хуулиар хориглогдоогүй ч оршин суугчдаас хүсэлт гаргасны дагуу машинаа холдуулж, Таюань уулын ойролцоо зөөн байршуулахаар шийдсэн гэдгээ машины эзэн өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |