Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Хятадын эрх баригчид Хонконгийн эсэргүүцэгчдийг мөрдөхийн тулд ТикТок ашиглажээ
2023-06-14

Хятадын эрх баригчид хэрэглэгчдийн мэдээллийг тагнах, чагнах зорилгоор ТикТок-ийг ашигладаг гэж үзсэн АНУ зэрэг зарим орон энэ олон нийтийн сүлжээг хэсэгчлэн хориглох шийдвэр гаргасаар байгаа юм. 

 

ТикТок сүлжээгээр дамжуулан хүмүүсийг хянадаг гэх мэдээллийг батлах өөр нэгэн үйл явдал саяхан болжээ. Тодруулбал, ТикТок-ийг эзэмшдэг ByteDance компанид ажиллаж байсан нэгэн эр шүүхийн нэхэмжлэл гаргаж, үүндээ Хятадын эрх баригч Коммунист намын зарим гишүүн компанид хадгалагдаж байсан мэдээллүүдийг Хонконгийн эсэргүүцэгчдийг таних, байршлыг нь тогтоох зорилгоор ашиглаж байсан хэмээжээ. 

 

АНУ дахь ByteDance компанийн боловсруулалтын хэлтсийн дарга асан Интао О Хятадын эрх баригчид АНУ дахь хэрэглэгчдийн мэдээллийг ч авч байсан хэмээн мэдэгдсэн бөгөөд харин компанийн удирдлагууд энэ мэдээллийг няцаасан байна. 

 

Интао Ю 2018 онд тус компанид ажиллаж байгаад халагдсан. Улмаар хууль бусаар халагдсан гэж үзэн Сан-Францискогийн дээд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ нэхэмжлэлд тэрбээр компанийг Хятадын эрх баригчдад хэрэглэгчдийн мэдээллийг өгсөн хэмээн буруутгасан бол компанийн зүгээс түүний мэдээллийг "үндэслэлгүй" хэмээн мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин