Компьютерээр тоо сонгуулсан эр 351 мянган долларын жекпот хожжээ
АНУ-д Cash5 лото тоглоод асар их мөнгө хожсон эр тоогоо өөрөө сонгоогүй, харин компьютерээр сонгуулаад жекпот хожсон талаараа The Mirror сонинд ярьжээ.
АНУ-д Cash5 лото тоглоод асар их мөнгө хожсон эр тоогоо өөрөө сонгоогүй, харин компьютерээр сонгуулаад жекпот хожсон талаараа The Mirror сонинд ярьжээ.
Кенийн цай үйлдвэрлэгчид ширүүн эсэргүүцэлтэй нүүр тулгарч, гар аргаар цай хураадаг байдлыг механикжуулахын тулд авсан шинэ машинуудаа байнга сүйтгүүлж байгаа гэнэ. Компаниуд зардлаа бууруулахын тулд ургац хураалтдаа машин ашиглах болсноор цайны ургамал хурааж амин зуулгаа залгуулдаг ажилчдад хүнд цохилт болж, улмаар цай хураагчид машин техникийг эвдэх болсон талаар Америкийн Semafor сонин мэдээлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад айлчлахаар болсон мэдээлэл гарсны араас үүнийг няцаасан мэдээллүүд ч гарч байлаа. Харин энэ удаад Хятадын хэвлэлүүд Блинкен Бээжинд айлчилна гэдгийг баталжээ.
2023 оны тавдугаар сарын байдлаар 110 сая хүн сөргөлдөөн, хавчлага, хүний эрхийн зөрчлөөс үүдэн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болсон гэж НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Филиппо Гранди мэдэгджээ.
Японы Осака хотын Архитектурын газрын даргыг ажлаас нь халжээ. Түүнийг ажлаас халах болсон шалтгаан нь даргатайгаа хэрцгий харьцдаг байсан нь тогтоогдсонтой холбоотой аж.
Швейцарын эмэгтэйчүүдийн ажил хаялтын өдрийг 1991 оны зургадугаар сарын 14-ний өдрөөс эхлэн жил бүр зохион байгуулж байгаа юм. Үүнээс 10 жилийн өмнө Швейцарын Үндсэн хуульд эмэгтэйчүүд, эрчүүдийн тэгш эрх, тэр дундаа хөдөлмөрийн харилцаан дахь тэгш эрхийг баталгаажуулсан өөрчлөлтийг оруулж байв.
Аргентинд тавдугаар сард үнийн өсөлт 7,8 хувьд хүрч, он гарснаас хойш 42,2 хувьд, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 114,2 хувьд хүрчээ. Энэ талаар Аргентины статистикийн хүрээлэн мэдэгдсэн байна.
"Хүйс солих эмнэлгийн мэс засал хийхийг хориглох, мэс засалгүйгээр хүйс сольсныг улсын бүртгэлд бүртгэхгүй байх" тухай тусгасан хуулийн төслийг Оросын Төрийн дум зургадугаар сарын 14-ний өдөр эхний хэлэлцүүлгээр дэмжжээ. Энэ хуулийн төслийг Думын бүх фракцийн 400 орчим гишүүн санаачилсан гэж DW мэдээлжээ.
Энэ нь Польшийн эмнэлгүүдэд жирэмсэн эмэгтэй амиа алдсан анхны тохиолдол биш гэнэ. 2021 онд Пшина хотод 30 настай эмэгтэй мөн л амиа алджээ. Эмэгтэй жирэмсэн байсан бөгөөд ураг нь мөн л амьгүй болсон ч эмч нар үр хөндөлт хийх шийдвэрийг гаргахдаа яаравчлаагүйн улмаас эмэгтэй хордлогын цочролоос болж амиа алдсан байна. Үүний дараа түнүий дурсгалыг хүндэтгэх жагсаалууд Польшийн 80 гаруй хотод болж байв.
Италийн Ерөнхий сайд агсан Сильвио Берлускони зургадугаар сарын 12-ны өдөр 86 насандаа цусны хорт хавдрын улмаас таалал төгссөн юм. Түүнийг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслол зургадугаар сарын 14-ний өдөр Миланд болжээ.
Украины зэвсэгт хүчний эгнээнд багтаж байсан Финландын хөлсний цэрэг амиа алдахынхаа өмнөхөн Финландын Yle телерадиокомпанийн сурвалжлагчид нууцлаг зурвас үлдээсэн гэнэ.
Ойрх Дорнодод Оросын үйл ажиллагаа идэвхжиж байгаагийн улмаас АНУ энэ бүс нутаг руу тав дахь үеийн F-22 Raptor сөнөөгч онгоцуудыг илгээжээ. АНУ Оросыг агаарын орон зай дахь журмыг байнга зөрчиж байгаад буруутагж байгаа талаар АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын. хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Bild сонины мэдээлснээр Берлиний цагдаагийн газарт болон прокурорт хандсан хоёр өргөдлийг үндэслэн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ зүйл заалтад тусгасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдвол 10 хүртэлх жилийн ял оноодог байна.
Хэвлэлийн албаны мэдээлснээр, Ионы тэнгист загас агнуурын хөлөг онгоц сүйрсний улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор гашуудал зарлажэ. Сүүлийн үеийн мэдээллээр, хөлөг онгоц сүйрсний улмаас 79 цагаач амиа алдаж, 104 хүнийг аварч чадсан байна.
Америкийн Starbucks компани ажлаасаа халагдсан цагаан арьст эмэгтэйд өндөр нөхөн төлбөр төлөх ёстой болжээ. Ийм шийдвэрийг Америкийн шүүх гаргасан бөгөөд шүүгчид Старбакс компанийг ажилтандаа арьс өнгөөр ялгаварлан хандсан хэмээн буруутгаж, халагдсан эмэгтэйд 25,6 сая долларын нөхөн төлбөр төлөхийг үүрэг болгосон талаар ВВС мэдээлжээ.
Тавдугаар сард Оросын интернет хэрэглэгчид Вагнер хувийн цэргийн компанийн эзэн Евгений Пригожиний мэдээллийг хайх нь хоёр дахин их нэмэгджээ. Энэ нь Пригожиний үйл ажиллагааг олон нийт сонирхох нь илт нэмэгдэж байгааг харуулж байна гэж "Верстка" сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, настай эмэгтэй бие нь муудсан тул хүү нь Бабахойо дахь эмнэлэгт хүргэжээ. Ээж нь зүрхний өвчинтэй, мөн даралт ихэсдэг хэмээн хүү нь эмч нарт хэлжээ. Ингээд өглөөний 09 цаг орчимд өндөр настай эмэгтэйг эмнэлэгт хүргэж, үүнээс хоёр цагийн дараа эмч нар өндөр настныг тодорхойгүй шалтгаанаар зүрх зогссож, нас барсан хэмээсэн байна.
Дани улс Украины нисгэгчдийг F-16 сөнөөгч онгоц жолоодож сургахаар төлөвөлж байгаа. Энэ сургалт наймдугаар сарын эхээр эхэлнэ гэж Данийн Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Троелс Лунд Поульсен мэдэгдсэнийг Данийн Радио дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Шанхайн нүүрстөрөгчөөс ангид технологийн олон улсын анхдугаар үзэсгэлэнгийн үеэр хүрээлэн буй орчныг хамгаалах, нүүрстөрөгчийн хаягдлыг бууруулах дэвшилтэт технологиудыг танилцуулжээ. Тэдгээрийн дунд Atelier Shine (Shanghai) Ecological Technology компанийн боловсруулсан эко жорлон олны анхаарлыг ихэд татсан байна.
Японы Ерөнхий сайд Фумио Кишида парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах болсноо энэ долоо хоногт зарлаж болзошгүй гэнэ. Энэ талаар лхагва гарагт Fuji Television суваг мэдээлжээ.