Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Нидерланд өндөр технологийн чиглэлээр Хятадаас оюутан элсүүлэхийг хориглоно
2023-06-14

Нидерландын их дээд сургуулиуд техникийн чиглэлээр Хятадаас оюутан элсүүлэхээ зогсоох гэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

 

Блүмберг агентлагийн мэдээлснээр, өндөр технологитой холбоотой мэргэжлээр Хятадын оюутнуудыг Нидерландын их дээд сургуульд элсэхийг хориглосон хуулийн төслийг Нидерландын эрх баригчид боловсруулж байгаа гэнэ. Нэн тэргүүнд батлан хамгаалахын аж үйлдвэр, хагас дамжуулагчийн салбартай холбоотой мэргэжлүүдээр Хятадаас оюутан элсүүлэхгүй байхаар хуулийн төсөлд тусгасан байна.

 

Хэвлэлүүдийн онцолсноор, хуулийн төсөлд Хятадын оюутнууд гэж онцгойлон тусгаагүй ч энэ хууль чухамхүү тэдний эсрэг үйлчлэх гэнэ. Ийм хуулийн төсөл боловсруулах болсон нь Нидерландын тэргүүлэх технологийг Хятадын иргэд эзэмших боломжийг хязгаарлах, улмаар суралцах явцдаа олж авсан мэдээллийг Хятадын эрх баригчдад шилжүүлэхээс болгоомжилсонтой холбоотой аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ард:
Нөгөө хүн ардын тэгш эрх яасан, худлаал ярьж толгой эргүүлсэн байгаа биздээ.
2023-06-14