Орос руу хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан дронуудыг Казахстаны хил дээр хураажээ

Орос руу хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан дронуудыг Казахстаны хил дээр хураажээ

Казахстанаар дамжин Кыргызстанаас Орос руу хууль бусаар зөөвөрлөхийг завдсан дронуудыг Казахстанд хураажээ. Энэ талаар Тэнгриньюс мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Жамбыл мужийн боомтоор нийт 16 сая рублийн үнэ бүхий DJI AgrasT30 дрон 14 ширхэгийг нэвтрүүлэхийг завджээ. Эдгээр дроныг Кыргызстаны компани Казахстанаар дамжуулан тээвэрлэж явсан ч ийм бараа бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зөвшөөрөлгүй байсан гэнэ. Албан баримтад тусгаснаар, эдгээр дроныг Оросын барилгын компанид нийлүүлэхээр тээвэрлэж байсан аж. 

 

Казахстаны гаалийнхан эдгээр дроныг хурааж, тээвэрлэгч компанийг торгон, хураагдсан барааг худалдахаар болсон байна. Казахстаны статистикийн газрын мэдээлснээр 2022 онд Казахстан таван сая долларын үнэ бүхий дрон импортолж, Орос руу 1,23 сая бүхий дрон Казахстанаас нийлүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Мэдээгээ сайтар уншаач ээ.Казакстан гаднаас импортлоод ,бас хурааж аваад эргээд 2022 онд 1.23 сая $ийн орон ОРОСТ НИЙЛҮҮЛЖЭЭ гэсэн байна .Монголчужд харин орон нийлэхгүй байгаа шүү.МАЛаа
2023-06-13
Казахууд биднээс илүү зоригтой байна шүү. Гэтэл монголын 50 ба 60 оныхон гэж үнэ дүүп гарууд, орос хошного долоох заяатай, ногоон малгайтны удам
2023-06-13