Лхагва гарагт Японы Өөрийгөө хамгаалах хүчний Гифу муж дахь бааз дээр цэргийн алба хаагч гал нээсний улмаас нэг хүн амиа алджээ. Энэ талаар NHK суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Японы Өөрийгөө хамгаалах хүчний 18 настай цэргийн алба хаагч Гифу муж дахь цэргийн полигонд буудлагын дадлага хийх үеэр бусад цэргүүд рүү гал нээжээ. Энэ хэргийн улмаас гурван цэрэг шархдсанаас нэг нь ухаан оролгүй байсаар эмнэлэгт нас барсан байна. Нэг цэргийн биеийн байдал хүнд байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.
Хэрэг үйлдсэн этгээдийг баривчилсан, бусад руу буудах болсон сэдлийн талаар мэдээлэл гараагүй байна. Хэргийн газарт шуурхай албад болон хууль сахиулах байгууллагийнхан ажиллаж, нөхцөл байдлыг тодруулж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |