БНАСАУ Орост их хэмжээний зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэдэгт АНУ санаа зовниж байгаа гэнэ. Энэ талаар АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдпээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ким Жон Ун зургадугаар сарын 12-ны өдөр Оросын өдрийг тохиолдуулан Владимир Путинд баяр хүргэн мэндчилгээ илгээхдээ "ОХУ-тай илүү нягт стратегийн хамт ажиллагаатай байхыг эрмэлзэж" байгаагаа онцолсон гэж Хойд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн байна.
АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчийн мэдээлснээр, ОХУ Украинтай хийх дайнд зориулж Хойд Солонгосоос өмнө нь зэвсэг авсан гэнэ. Тэр дундаа 2022 оны 11 дүгээр сард Вагнер групп Хойд Солонгосоос явган цэргийн пуужин зэрэг зэвсэг хүлээн авсан гэж АНУ баталж байгаа бол Хойд Солонгос энэ мэдээллийг няцаасаар байгаа юм.
Энд дуулгахад, зургадугаар сарын 12-ны өдөр Ким Жон Ун мэдэгдэл хийхдээ ОХУ улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах ариун үйл хийж байгаа хэмээн онцлоод, Владимир Путинтэй нягт холбоотой, нөхөрлөхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин үүнээс өмнө, тавдугаар сарын есний өдөр Владимир Путинд илгээсэн мэдэгдэлдээ Ким Жон Ун түүнийг Украины нутаг дэвсгэр дээр дайтаж буйг нь дэмжиж байгаагаа илэрхийлээд Орос улс өнөөгийн сөргөлдөөнд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна хэмээн цохон тэмдэглэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |