Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг дэмжсэнгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийг хэлэлцэв.
АН-ын бүлгийн зүгээс өнгөрсөн долоо хоногт уг асуудлаар ажлын гурав хоногийн завсарлага авсан нь өчигдөр дууссан бөгөөд өнөөдөр ийн хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН-ын бүлгээс энэхүү гэрээг зөвшөөрөх боломжгүй гэдэг шийдвэр гаргасан. Эдийн засгийн байнгын хорооны саналыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэнэ. Ингээд АБГББХ дэмжвэл энэ асуудал нэгдсэн чуулганы руу орохгүйгээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болох зохицуулалттай. Тиймээс манай байнгын хороо дэмжихгүй санал гаргавал асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэх боломжтой болно. Иймд уг асуудлыг дэмжихгүй гэдэг санал гаргаад нэгдсэн чуулганаар хэлэлцүүлье" гэв.
Энэ дагуу санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх нь хэлэлцээрийг дэмжилгүй Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ