Месси 25 сая долларын хөлстэйгээр аялал сурталчилна

Месси 25 сая долларын хөлстэйгээр аялал сурталчилна

Аргентины хөлбөмбөгийн шигээ багийн гишүүн Лионель Месси үндсэн орлогоосоо гадна нэмэлтээр олон сая доллар олох гэрээ байгуулжээ. Тэрбээр олон нийтийн сүлжээнд аялал сурталчлах гэнэ. 

Дэлгэрэнгүй
Оросын хүнд гэмт хэрэгтнүүд дайнд оролцвол ялаас нь чөлөөлнө

Оросын хүнд гэмт хэрэгтнүүд дайнд оролцвол ялаас нь чөлөөлнө

ОХУ, Украины хооронд дайн эхэлснээс хойш хоёр тал хоёул бие бүрэлдэхүүний хохирол ихээхэн амссан тул армийн бүрэлдэхүүнээ нөхөхийн тулд төрөл бүрийн арга хэрэглэж байна. Орост эрүүгийн хэрэгтнүүдийг хөлсний цэргээр татаад жил гаруй болсон, улмаар энэ ажлаа хуулиар баталгаажуулахаар болсон.

Дэлгэрэнгүй
Сан-Францискогийн нисэх буудалд муурыг сэтгэлзүйчийн ажилд авчээ

Сан-Францискогийн нисэх буудалд муурыг сэтгэлзүйчийн ажилд авчээ

Асрах  газраас энэ муурыг таван настай охинтойгоо амьдардаг эмэгтэй авсан байна. Шинэ эзэд нь түүнийг тайван, нөхөрсөг зантайг анзаарч, "эмч амьтан" болж чадна гэж бодсон гэнэ. Ингээд Дюкийг сургасны дараа муур төрөл бүрийн эмнэлэгт очиж, өвчтөнүүдийг тайвшруулдаг ажил хийж байсан аж.

Дэлгэрэнгүй
Амазон, Хилтон зэрэг томоохон компаниуд Украины дүрвэгчдэд ажил олгоно

Амазон, Хилтон зэрэг томоохон компаниуд Украины дүрвэгчдэд ажил олгоно

Европт Амазон компанийн салбаруудад 200 мянган хүн ажилладаг, шинэ ажилтнууд нь захиалга хүлээн авах зэрэг доод түвшинд ажилладаг бол Украины дүрвэгчид мэргэжил, боловсролтой бол тэднийг албан тушаал ахих боломж хүлээж байгаа гэж компанийн удирдлагууд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй
Г.Занданшатар Холбооны зөвлөлийн дарга Матвиенкотой уулзжээ

Г.Занданшатар Холбооны зөвлөлийн дарга Матвиенкотой уулзжээ

Уулзалтын үеэр Гомбожавын Занданшатар Монголын парламентчид Оросын талтай бүхий л салбарт хамтран ажиллах, харилцаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгааг онцолсон байна. Түнүчлэн энэ онд багтаан комиссын хурлыг зохион байгуулах шаардлагатай гэдэг дээр Г.Занданшатар, Валентина Матвиенко нар санал нэгдсэн гэж эх сурвалж мэдээлжээ.

Дэлгэрэнгүй
Путинийг дэмжсэн Африкийн орнуудад Финланд тусламж үзүүлэхгүй

Путинийг дэмжсэн Африкийн орнуудад Финланд тусламж үзүүлэхгүй

ОХУ Украинд дайн дэгдээснийг дэлхий нийт эсэргүүцэж байхад Африкийн зарим орон Оросыг дэмжсээр ирсэн. Харин Украины эсрэг дайн өдүүлсэн Оросыг дэмжиж буй Африкийн орнуудад Финландын шинэ засгийн газар тусламж олгохоос татгалзахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар шинэ засгийн газарт Гадаад худалдаа, хөгжлийн сайдын албан тушаал хаших Вилле Тавио мэдэгдсэнийг Yle суваг дамжуулжээ.

Дэлгэрэнгүй
ОХУ-ын эрх баригчид оюутнуудыг дайнд оролцвол төлбөргүй сургана гэж амлажээ

ОХУ-ын эрх баригчид оюутнуудыг дайнд оролцвол төлбөргүй сургана гэж амлажээ

ОХУ Украин руу "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор довтолж, өнөөгийн дайныгр дэгдээснээс хойш нэг жил дөрвөн сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд бие бүрэлдэхүүний ихээхэн хохирол амссан ОХУ хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, хоригдлуудыг цэрэгт элсүүлж байсан бол энэ удаад оюутнуудыг "онилжээ". 

Дэлгэрэнгүй
The Sun: Уханийн лабораторид Хятадын армид зориулсан нууц судалгаа хийж байсан

The Sun: Уханийн лабораторид Хятадын армид зориулсан нууц судалгаа хийж байсан

Эргэн сануулахад, 2019 оны 12 дугаар сард Хятадын Ухань хотод анх вирусийн дэгдэлт бүртгэгдсэн юм. 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр ДЭМБ энэхүү халдварын дэгдэлтийг эрүүл мэндийн салбар дахь онцгой байдал хэмээн зарласан бол үүний дараа, гуравдугаар сарын 11-ний өдөр энэ нөхцөлийг цар тахал хэмээн зарласан.

Дэлгэрэнгүй
Хятадын төрийн байгууллага ажилтан эмэгтэйчүүдээ ээлж, ээлжээр жирэмслэхийг шаарджээ

Хятадын төрийн байгууллага ажилтан эмэгтэйчүүдээ ээлж, ээлжээр жирэмслэхийг шаарджээ

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын төрийн байгууллагад ажилладаг ажилладаг гурван эмэгтэй гурвуулаа нэг ижил үед жирэмслэхээр төлөвлөсөн гэнэ. Энэ талаар олж мэдсэн удирдлага нь эмэгтэйчүүдтэй ярилцжээ. Ингээд байгууллагын ажилд хүндрэл учруулахгүйн тулд ээлж ээлжээр жирэмслэх ёстой гэж удирдлага нь мэдэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй
Ирландад шилжин суурьших хүмүүст 80 мянган евро амлав

Ирландад шилжин суурьших хүмүүст 80 мянган евро амлав

Ирланд улс энэ төрлийн санаачилга гаргаж байгаа Европын цорын ганц улс биш. Өмнө нь Италийн Сардини сарын нэг еврогоор далайн эрэг дээр байшин түрээслэх, Калабри муж хэд хэдэн тосгонд шилжин ирсэн хүнд 28 мянган евро амлаж байв. Харин Швейцарын Альбинен тосгонд шилжин суурьшигчид насанд хүрсэн хүн бүр 20 мянган швейцар франк, хүүхэд 10 мянган франк авах боломжтой бол Испанийн Астурид шилжин ирсэн гэр бүлийн хос тус бүр 3000 евро, тухайн нутагт төрсөн хүүхэд бүрийнхээ тоогоор 3000 евро авах боломжтой гэнэ. 

Дэлгэрэнгүй
Эд Ширан зургаа дахь удаагаа Британийн хамгийн алдартай уран бүтээлчээр тодров

Эд Ширан зургаа дахь удаагаа Британийн хамгийн алдартай уран бүтээлчээр тодров

Рhonographic Performance Limited (PPL) компани дуучин Эд Шираныг Их Британийн 2022 оны  хамгийн алдартай уран бүтээлчээр тодруулжээ. Энэ талаар The Guardian мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Энтони Блинкен, Цинь Ган нар Бээжинд хэлэлцээ хийлээ

Энтони Блинкен, Цинь Ган нар Бээжинд хэлэлцээ хийлээ

Хэлэлцээрт Блинкений хамтаар АНУ-ын талаас Зүүн Ази, Номхон Далайн орнуудын асуудал эрхэлсэн, төрийн нарийн бичгийн даргын туслах Дэниел Критенбринк болон БНХАУ дахь АНУ-ын элчин сайд Николас Бернс нар байлцжээ. Харин Хятадын талаас Гадаад хэргийн дэд сайд Ма Жаосюй, сайдын туслах Хуа Чуньин нар оролцсон байна. 

Дэлгэрэнгүй
Япон улс Украины дэд бүтцийг сэргээн босгоход тусална

Япон улс Украины дэд бүтцийг сэргээн босгоход тусална

Япон улс өмнө нь 7,6 тэрбум долларын тусламжийг Украинд үзүүлсэн. Түүнчлэн хөнөөх зориулалтгүй цэргийн тусламж буюу сум үл нэвтлэх хантааз, дуулга, ачааны машин, хуурай хүнсийг Япон нийлүүлж байлаа.

Дэлгэрэнгүй
Оросын иргэд тэнгисээр дамжин Финландад хүрч, орогнол хүсчээ

Оросын иргэд тэнгисээр дамжин Финландад хүрч, орогнол хүсчээ

Зургадугаар сарын 17-ны өдөр Орос, Финландын хоорондын хилийг Финийн булангаар дамжин нэвтэрч, орогнол хүсчээ. Энэ талаар Финийн булангийн тэнгисийн эргүүлийн командын төвийн дарга Йона Кастрен мэдэгдсэнийг  Yle дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Дэлхийн II дайны үеийн бөмбөгнөөс болж 8000 хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Дэлхийн II дайны үеийн бөмбөгнөөс болж 8000 хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Германы Ганновер хотод Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг олдсоны улмаас хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Энэ талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Египет, Угандагийн төрийн тэргүүнүүд Путинтэй уулзахаас татгалзжээ

Египет, Угандагийн төрийн тэргүүнүүд Путинтэй уулзахаас татгалзжээ

Египетийн тэргүүн Абдул-Фаттах Халил Ас-Сиси болон Угандагийн Ерөнхийлөгч Йовери Мусевени нар ОХУ руу явж, Владимир Путинтэй уулзахаас татгалзжээ. Энэ талаар Угандагийн хэвлэлээс иш татан ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Британийн компани 3D принтерээр хэвлэсэн анхны пуужингийн хөдөлгүүрийг туршина

Британийн компани 3D принтерээр хэвлэсэн анхны пуужингийн хөдөлгүүрийг туршина

Британийн хувийн сансрын компани болох Skyrora 3D хэвлэлийн технологийн тусламжтайгаар бүтээгдсэн анхны пуужингийн хөдөлгүүрийг турших ажлаа эхлүүлжээ. Энэ талаар Sky News суваг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Лондон хотын захиргаанд хүйс заасан үгс ашиглахыг хоригложээ

Лондон хотын захиргаанд хүйс заасан үгс ашиглахыг хоригложээ

Мөн энэ шинэ журамд цагаачдын талаар ч тусгасан байна. Энэ журам хэрэгжсэн мөчөөс эхлэн цагаачдыг "хууль бус" гэж нэрлэж болохгүй, харин "баримт бичиггүй этгээдүүд", эсвэл "цагаачлалын найдвартай бус статустай этгээдүүд" хэмээн нэрлэх аж.

Дэлгэрэнгүй
АНУ-ын ноёрхлын эсрэг зогсох бүх оронтой БНАСАУ харилцаагаа бэхжүүлнэ

АНУ-ын ноёрхлын эсрэг зогсох бүх оронтой БНАСАУ харилцаагаа бэхжүүлнэ

БНАСАУ Солонгосын хойгийн бүсэд аюулгүй байдлын салбарт нөхцөл байдал хурцдаж байгаа энэ үед АНУ-ын дангаар ноёрхлын эсрэг зогсож буй бүх оронтой харилцаагаа бэхжүүлэх эрмэзлтэй байгаа гэнэ. Энэ талаар зургадугаар сарын 16-18-ны өдрүүдэд болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны наймдугаар өргөтгөсөн хуралдааны дүнгээр гаргасан тайланд өгүүлжээ. 

Дэлгэрэнгүй
The Times: Лукашенког түлхэн унагахаар Беларусийн иргэд Польшид бэлтгэл хийж байна

The Times: Лукашенког түлхэн унагахаар Беларусийн иргэд Польшид бэлтгэл хийж байна

Сонины сурвалжлагчид бэлтгэлд хамрагдаж буй хүмүүстэй уулзсан бөгөөд Минскэд эрх баригчдыг түлхэн унагах бэлтгэлд хэдэн зуун хүн хамрагдаж байгааг олж мэдсэн аж. Познаньд бэлтгэл дөнгөж эхлээд байгаа бол өөр бүлгүүд Польшид бэлтгэлээ эхлээд хэдэн сар болжээ. 

Дэлгэрэнгүй