Ж.Ганбаатар, Ж.Алдаржавхлан нар Монголын эсрэг кноп дарав

Ж.Ганбаатар, Ж.Алдаржавхлан нар Монголын эсрэг кноп дарав

Өнөөдрийн /2025.04.22/ УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хоёр ноцтой асуудал хэлэлцэж, нэгийг нь дэмжиж, нөгөөхийг нь унагав. ЕАЭЗХ-нд нэгдэж орохыг байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхи нь дэмжсэнээр Монголын эдийн засгийг тонгорч бизнес эрхлэгчдийг булшлах шийдвэр гаргасан бол агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг зол болж дэмжсэнгүй. Гэхдээ нэр бүхий дөрвөн гишүүн Роснефть "Чингис хаан" онгоцны буудлыг 20 жил ашиглах хэлэлцээрийг дэмжсэн нь УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, О.Батнайрамдал, Э.Батшугар, Ж.Ганбаатар нар байв. Тэд бол Оросын ашиг сонирхолыг гүйцэлдүүлж, Монголын эсрэг кноп дарсан гишүүд...  

Хэлэлцээр биш В. Путины тулган шаардалт хийгээд Монголын эрх ашгийг хамгаалсан нэг ч заалт байхгүй 20 жилийн хохиролтой баримт бичиг

Хэлэлцээр гэдэг хоёр талын эрх ашиг, үүргийг харилцан тохиролцож тусгасан байх учиртай. Тэгж гэмээнэ хэлэлцээр юм. 

Харин Монголын талд ямар ч ашиггүй байсан агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр гэх тулган шаардалтад Оросын компани бүх тоног, төхөөрөмж, ажиллах хүчээ Оросоос оруулж ирэх, Монголд татварын хөнгөлөлт эдэлж, төлбөрөө цаг тухайд нь авах заалттай. Үндсэндээ ОХУ –ын эрх мэдлийг илт давуу хамгаалсан бөгөөд манай улс татвар, хураамжийг хэрхэн яаж авах зэрэг мэдээлэл тодорхой тусгагдаагүй. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ