НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг саяхан мэдэгдэл хийхдээ "Оросын цэргийн ажиллагаа нь үндсэн үнэт зүйл, эрх чөлөөт хүмүүс рүү чиглэсэн халдлага" хэмээсэн юм. Үүний хариуд Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Украиныг доромжилсон утгатай мэдэгдэл хийжээ.
"Вашингтон,Брюсселийн мөнгөөр Киевт төрийн эргэлт хоёронтаа хийсэн тэр үед л үнэт зүйл рүү нь халдсан. Тэр үед ардчилсан үнэт зүйлээс юу ч үлдээгүй. Харин одоо НАТО-ийн ивээл доорх алиалагчдын бүлэг дэлхий дахинд терроризмын аюул заналхийлж байна" хэмээн Захарова Телеграм суваг дахь хуудсандаа бичжээ.
Энд дуулгахад, Йенс Столтенберг Вашингтонд айлчлах үеэрээ Оросын тусгай ажиллагаа нь "зөвхөн Украин руу төдийгүй хаа сайгүй эрх чөлөөт хүмүүс, үндсэн үнэт зүйлс рүү халдаж байна" хэмээн мэдэгдсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |