Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ОХУ шоронгоос хоригдлуудыг суллаж, дайнд оролцуулахаар зэхэж байна
2023-06-14

Оросын Төрийн думд  хорих газруудаас хоригдлуудыг тэнсэн харгалзах ялтайгаар чөлөөлөх хуулийн төслийг өргөн барьжээ. Энэ талаар Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

Хуулийн төслийг баталснаар хоригдлуудыг тэнсэн харгалзах ялтайгаар чөлөөлж, улмаар Батлан хамгаалах яам тэднийг армид гэрээгээр элсүүлж, эсвэл шинээр дайчилгаа зарлавал цэрэгт татах боломжтой болох гэнэ. Энэ хуулийн дагуу чөлөөлөгдсөн ялтнууд Украины дайнд оролцон байлдаж, төрийн шагнал хүртэх эсвэл армиас халагдах хүртлээ алба хаасан тохиолдолд ялыг нь хэрэгсэхгүй болгох аж.

 

"Тусгай цэргийн ажиллагаанд оролцох этгээдүүдийн эрүүгийн хариуцлагын онцлогын тухай" холбооны хуулийн төслийг Думын хот байгуулалт, хууль тогтоомжийн хороодын дарга нар болон хэд хэдэн гишүүн хамтран боловсруулж, Төрийн думд өргөн барьжээ.

 

Энэ хуулийн төсөлд дайчлагдсан эсвэл Батлан хамгаалах яамтай гэрээ хийсэн ялтнуудыг хорих газраас тэнсэн харгалзах ялтайгаар чөлөөлөх тухай тусгасан байна. Түүнчлэн шийтгэл нь таваас дээшгүй жилийн хорих ялтай, хөнгөн болон хүндэвтэр хэрэгт татагдсан хүмүүсийн мөрдөн байцаалтыг зогсоож, сэжигтэн, ялтнуудыг урьдчилан саатуулах газраас суллах боломжтой хорих газраас суллах боломжтой болох аж. Ингэснээр хулгай, дээрэм, луйвар, зарим тохиолдолд хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн сэжигтнүүд эрх чөлөөгөө олж авахын тулд дайны фронт руу явах болох нь. 

 

Төрийн думд өргөн барьсан хуулийн төсөлд чухам ямар хэрэг үйлдсэн этгээдүүдийг нөхцөлтэйгээр суллах талаар нарийвчлан тусгаагүй. Гэхдээ Оросын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар насанд хүрээгүйчүүдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, түүнчлэн экстремист болон террорист ажиллагааны сэжигтнүүдээс бусад бараг бүх зүйл заалтаар ял сонсох, сонссон этгээдүүд суллагдах боломжтой аж.

 

Орост шорон, урьдчилан саатуулах газруудад хоригдож байгаа этгээдүүдийг дайчлахыг хориглосон хууль үйлчилж байсан ч 2022 оны 11 дүгээр сараас эхлэн хүн амины хэрэг, дээрэм, тонуул, хар тамхины хэргээр ял сонссон хүмүүсийг дайчлахыг хориглосон заалтыг хүчингүй болгосон юм.

 

Хэдийгээр цаасан дээр энэ хоригийг цуцлаад удаагүй ч үүнээс ч өмнө Оросын хоригдлууд Украинд дайтсаар ирсэн. Тодруулбал, Оросын Ерөнхийлөгчийн ойрын хүн гэгддэг Евгений Пригожиний Вагнер групп хорих ангиудаар явж, хоригдлуудыг гэрээт цэргээр элсүүлж байлаа. 

 

Ийнхүү цэрэгт элсүүлэхдээ хоригдлуудыг зургаан сарын дараа өршөөнө гэж Пригожин амлаж байсан талаар Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлж байв. Үнэн хэрэгтээ,Вагнера компанийн бүрэлдэхүүнд орж Украин руу дайтахаар явсан хоригдлуудыг   Владимир Путин фронт руу явахаас нь өмнө өршөөсөн гэж Оросын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн Ева Меркачева мэдэгдэж байлаа. 

 

Түүний өгүүлснээр, хоригдлуудыг хорих газраас гаргахын өмнө ялаас нь хэлтрүүлэх бөгөөд гэхдээ өршөөл үзүүлэх явц болон Оросын Ерөнхийлөгчийн зарлиг зэрэг нь төрийн нууцад хамаардаг гэнэ.

 

"Хамгийн эхэнд суллагдсан хүмүүсийн ойр дотны хүмүүстэй би уулзсан. Тэдний баталж байгаагаар, тэдэнд долдугаар сарын тавны өдөр гарын үсэг зурсан баримт байгаа гэсэн. Ингээд долдугаар сарын тавны өдөр болон маргааш нь эдгээр хүмүүсийг хорих газраас гаргасан байна билээ" хэмээн Меркачева өгүүлж байв.. 

 

Хагас жилийн гэрээ байгуулж, мөн хугацаанд дайнд оролцсоны дараа ялаас чөлөөлнө гэж амлан, элсүүлсэн хоригдлууд Эдгээр хоригдлууд Украины дайнд олноор амиа алдсан талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Өнгөрсөн сарын сүүлээр Вагнер группийг үндэслэгч Евгений Пригожин хэвлэлд ярилцлага өгөхдөө  Украин дахь дайнд Вагнер группийн 20 мянган хөлсний цэрэг амиа алдсаны тал нь хөлсний цэргээр элссэн хоригдлууд байсан хэмээсэн юм.  

 

Г.Бямбасүрэн

 


 

Shuud.mn
Сонин хачин
Ганбат:
ОРОС 2-р дайнд хоригдлуудаа ашигласан. Байлдах орос олдохгүй байгаа юм. Хөгшин, өвчний үүр болсон оросууд байлдах хүсэл алга!!!
2023-08-29
Сумны бай болгоод
2023-06-15
Зочин:
Оросыг үзэн ядагчид удахгүй америк европийн хошногийг арчиж тэмбүүнд идүүлэнэ .тэдний алсын бодлогод бид хоорондоо хүний эрх гэгчийг буруу ойлгож алалцах ёстой .
2023-06-15
G:
Oros uls unen dooshoo orjee. Medrel muutai dictator songoson humuusee gej
2023-06-14
Болд:
Орос ч хоригдолгүй улс болох юм байна л даа. Хөөрхий хоригдолуудыг ойлгомжтой, ирээдүй ч гэх үү эрлэг л хүлээж байгаа даа
2023-06-14
Аргаа барж бна.Адгийн новшнууд адгийн новшнуудаасаа салж бна.
2023-06-14
Ура:
Агуу их Путлерийн төлөө урагшаа
2023-06-14
Сүйрэл хэнд ч тохиолдоно. Авилга шаасан генералууд нь гай болж байна. Бас мэргэжлийн бус удирдлага гай болж байна Шойгу бол мэргэжлийн бус нөхөр шүү. Цүнх барвж байгаад дарганцарууд Ороё орныг үхэл рүү нь хөтөлж байна даа
2023-06-14
Амьдрал бол шуурга, монголчууд бид ч шуурганд өртөх үе байна, хүнийг бүү доромжил, бидэнд гай болоогүй л бол төвийг сахь,
2023-06-14
Ёстой түрэмгийлэгчид ядарч бна даа
2023-06-14
Бүр цагаандаа гарчээ!!! Ийм улс дэлхийд хаана ч байхгүй?!! Хойд Солонгос хажууд нь соёлт ертөнц болжээ!!
2023-06-14
Аргаа барж алаа маажиж байна даа.. Иванууд
2023-06-14
Сүйрэл хэнд ч тохиолдоно. Авилга шаасан генералууд нь гай болж байна. Бас мэргэжлийн бус удирдлага гай болж байна Шойгу бол мэргэжлийн бус нөхөр шүү. Цүнх барвж байгаад дарганцарууд Ороё орныг үхэл рүү нь хөтөлж байна даа