Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Дайнд Оросын дахин нэг генерал амиа алджээ
2023-06-14

Украины сөрөх давшилтын үеэр ОХУ дээд командлалын бүрэлдэхүүний дахин нэг төлөөлөгчөө алдсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

 

Тодруулбал, зургадугаар сарын 12-ны өдөр пуужингийн дайралтын улмаас 35 дугаар ерөнхий цэргийн армийн штабын дарга, хошууч генерал Сергей Горячев амиа алдсан байна. Тэрээр дайн эхлэхээс өмнө Тавдугаар танкийн бригадын командлагч байсан, дайны явцад армийн штабын дарга болтлоо дэвшжээ.

 

Хэвлэлүүдийн мэдээлснээр, Орос, Украины дайны үеэр ОХУ дээд командлалын бүрэлдэхүүн дотроо ихээхэн хохирол амссан аж. 

 

Медиазона сайтын мэдээлснээр, зургадугаар сарын эхний байдлаар Оросын дөрвөн генерал, 58 хурандаа, 176 дэд хурандаа амиа алдсан байна. Амиа алдсан генералууд нь Вагнер компанийн бүрэлдэхүүнд багтан дайтаж байсан байж болзошгүй, чөлөөнд гарсан хошууч генерал Канамат Боташев, Бүгд Найрамдах Донецк Ард Улсын армийн нэгдүгээр корпусын командлагч хошууч генерал Роман Кутузов, Тусгай цэргийн ажиллагааны 41 дүгээр ерөнхий цэргийн армийн командлагчийн орлогч хошууч генерал Андрей Суховецкий, наймдугаар армийн командлагчийн орлогч Владимир Фролов нар аж. 

 

Харин Америкийн Батлан хамгаалах яам ОХУ-ын дээд командлалын бүрэлдэхүүний хохирол үүнээс хоёр дахин их байсан гэж мэдэгдэж байгаа юм.

 

Пентагоны Тагнуулын газрын дарга Скотт Берриер тавдугаар сарын 10-ны өдөр мэдэгдэл хийхдээ Оросын найман генерал амиа алдсан гэж мэдэгдэж байв. Харин өнгөрсөн өны наймдугаар сард Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ ОХУ-ын 10 генерал амиа алдсан хэмээж байсан бол 2023 оны хоёрдугаар сарын байдлаарх Японы тагнуулын мэдээгээр Украинд хийсэн дайнд Оросын 20 генерал амиа алдсан гэнэ. 

 

Барууны орнуудын мэдээллээр, дайны явцад Орос нийт 110 мянган цэргээ алдсан байж болзошгүй аж. Харин ОХУ "төрийн нууц" гэсэн шалтгаанаар амиа алдсан цэргүүдийн тоог нийтэд мэдээлэхгүй байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
saihan hymyys dain zogsoosoi
2023-06-14
zochin:
ykrainii uduun hatgaltaas dain ehelsen sh dee hairan s
2023-06-14
saihan hymyys dain zogsoosoi
Дорж:
Путины энэ бузар дайн эхлээгүй байсан бол мөн ч олон гэм зэмгүй ард иргэд амьд сэрүүн байх байсан даа
2023-06-14
Ашгүй дээ
2023-06-14
Иргэн:
Барууны тагнуулын мэдээ аймаар зөрөөтэй байдаг юм байна, Тэгэхээр худлаа мэдээнүүд байдаг байхаа
2023-06-14
Сайхан мэдээ:
Булган сүүлтэй байг ээ... Араас нь цувраад мажийгаад байгаарай.. хурай аа хурай ээ
2023-06-14