Тавдугаар сард Оросын интернет хэрэглэгчид Вагнер хувийн цэргийн компанийн эзэн Евгений Пригожиний мэдээллийг хайх нь хоёр дахин их нэмэгджээ. Энэ нь Пригожиний үйл ажиллагааг олон нийт сонирхох нь илт нэмэгдэж байгааг харуулж байна гэж "Верстка" сонин мэдээлсэн байна.
Google Trends-ийн мэдээллээр, тавдугаар сарын эхээр Евгений Пригожиний талаарх мэдээллийг хайх нь өсөж эхэлж, улмаар сарын сүүл гэхэд маш өндөр үзүүлэлтэд хүрсэн байна. Харьцуулвал, тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын гуравны хооронд Пригожиний тухай мэдээлэл хайх тохиолдол 100 оноонд хүрсэн нь хамгийн дээд үзүүлэлт бөгөөд харин энэ үеэр Оросын Ерөнхийлөгчийг сонирхох байдал ердөө 28 оноотой гарсан гэнэ.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, Евгений Пригожин Батлан хамгаалах яамтай сөргөлдсөнөөс үүдэн түүнийг сонирхох байдал эрс өссөн байна. Тэрбээр төрөл бүрийн бичлэг хийж, үүгээрээ дамжуулан фронт дээр амжилтгүй байгаад Батлан хамгаалах яамыг буруутгаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |