Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Берлускониг сүүлчийн замд нь үдэх ёслолд 10 мянга гаруй хүн оролцжээ
2023-06-15

Италийн Ерөнхий сайд агсан Сильвио Берлускони зургадугаар сарын 12-ны өдөр 86 насандаа цусны хорт хавдрын улмаас таалал төгссөн юм. Түүнийг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслол зургадугаар сарын 14-ний өдөр Миланд болжээ. 

 

МИР24 телевизийн мэдээлснээр, гашуудлын ёслол "Сан-Мартино" виллагаас эхэлж, шарилыг Европ дахь томоохон сүмүүдийн нэг болох Миланы сүм рүү хүргэсэн байна. Сүмийн урд талын талбайд Берлусконитой салах ёс хийхээр 10 мянга гаруй хүн цуглажээ.Цугласан олон "Цорын ганц л Ерөнхийлөгч бий" гэж хашгирч байсан талаар эх сурвалж дамжуулсан байна. Гэхдээ Сильвио Берлускони Италийн Ерөнхийлөгч байгаагүй, харин энэ улсын засгийн газрыг дөрвөнтөө тэргүүлсэн юм.

 

Берлускониг сүүлчийн замд нь үдэх өдөр буюу зургадугаар сарын 14-нд Италид Үндэсний хэмжээний гашуудал зарласан. Улс орон даяар төрийн далбааг бөхийлгөж, парламентын гишүүдийн ажлыг түр зогсоожээ. Берлускониг үдэх өдрийг Үндэсний хэмжээний гашуудал болгон зарласан нь ерөнхий сайд асан хүнийг таалал төгссөнтэй холбогдуулан үндэсний гашуудал зарлаж байгаа анхны тохиолдол аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин