Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
"Ажлыг нь булаасан" техникүүдийг Кенийн цай хураагчид эвджээ
2023-06-15

Кенийн цай үйлдвэрлэгчид ширүүн эсэргүүцэлтэй нүүр тулгарч, гар аргаар цай хураадаг байдлыг механикжуулахын тулд авсан шинэ машинуудаа байнга сүйтгүүлж байгаа гэнэ. Компаниуд зардлаа бууруулахын тулд ургац хураалтдаа машин ашиглах болсноор цайны ургамал хурааж амин зуулгаа залгуулдаг ажилчдад хүнд цохилт болж, улмаар цай хураагчид машин техникийг эвдэх болсон талаар Америкийн Semafor сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн нэг жилийн хугацаанд цайны ургамал хураах 10 машиныг шатаасан хэрэг Кенизд гарчээ. Харин саяхан болсон эсэргүүцлийн улмаар нэг эсэргүүцэгч амиа алдаж, цагдаагийн алба хаагчид болон фермийн ажилчид нийлсэн 30 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Тавдугаар сард эсэргүүцэгчид алдарт Lipyon цай үйлдвэрлэгч Epaterra компанийн есөн машиныг эвдлэн сүйтгэсний улмаас 1,2 сая долларын хохирол учирсан гэж Кенийн Цай үйлдвэрлэгчдийн холбоо мэдэгджээ. 

 

Үүссэн асуудлыг шийдэхийн тулд Засгийн газрын тусгай ажлын хэсэг байгуулагдаж, цай үйлдвэрлэгч компаниудад механикжуулсан болон гар аргаар цай хураах ажлын харьцаа 60:40 байлгахыг зөвлөсөн байна. Түүнчлэн цай хураах машин импортлохыг хязгаарлах хууль батлахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ ажлын хэсгийн гишүүн, Кенийн цай үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн асан Никоалс Кируигийн мэдэгдсэнээр, ургац хураалтыг механикжуулснаар сүүлийн 10 жилийн хугацаанд 30 мянган ажлын байр үгүй болжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Lance Brighton:
Hey there, I just want to testify of the wonders of a Crypto Recovery Wizard ( Cybergenie(@)cyberservices(.)com ). I was going on the net as always with the little time I get during my lunch break time being a nurse. A pop-up ad came on my screen which then clicked, it was about Cryptocurrency mining and investment schemes. I read through the ad, it was really convincing as I read multiple reviews from people who had benefited massively from this Crypto scheme. I got interested in it, it was fast, easy, and won't affect my job. My first investment was $2,020.00 BTC which generated a profit of $28,000.00. They always asked me to invest to get to a certain level so I could access my investments till I had invested all I had and was borrowing. I had already invested $ 88,000.00 USDT in total and still wasn't able to withdraw a penny from my investments or profits. I got bored of everything, told them I am no longer interested, and that's the last I heard from them. I was really scared as I thought I had lost my money. I was referred by my co-worker to this programmer, his terms for recovering my lost BTC were conducive and I quickly engaged his services to help me retrieve my BTC. This guy retrieved my lost $88,000.00 totaled without any hassle. Lance Brighton...
2023-06-16