Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Польшид үр хөндөлтийг хориглохыг эсэргүүцсэн олон нийт жагсаал зохион байгуулжээ
2023-06-15

Үр хөндөлтийг хориглож буйг эсэргүүцсэн олон мянган хүн лхагва гарагт Польшийн хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Жагсаалд оролцогчид "Цаашид нэг ч эмэгтэй хохирох ёсгүй" гэсэн лоозон барьж, хууль тогтоомжийг зөөлрүүлэхийг шаардсан байна. 

 

Ийм жагсаал хийх болсон нь үр хөндөлтийг хориглосон хуулийн улмаас нэг бус эмэгтэй хохирсонтой холбоотой аж. Тавдугаар сарын сүүлээр гэхэд цаг тухайд нь үр хөндөлт хийгээгүйн улмаас нэг эмэгтэй амиа алджээ. 

 

Эрх чөлөө радиогийн мээдэлснээр, 33 настай Дорота Лалик жирэмсний таван сартай байхад нь зулбах аюул тулгарч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Нөхцөл байдал аюултай байсан ч эмч нар үр хөндөлт хийгээгүй аж. Ингээд ураг амьгүй болсноос хойш гурав дахь өдөр нь эмэгтэйн цусанд халдвар тархаж эхэлсэн үед л эмч анр хагалгаа хийх шийдвэр гаргажээ. Гэвч эмэгтэй хагалгаанд орсныхоо дараа нас барсан байна.

 

Энэ нь Польшийн эмнэлгүүдэд жирэмсэн эмэгтэй амиа алдсан анхны тохиолдол биш гэнэ. 2021 онд Пшина хотод 30 настай эмэгтэй мөн л амиа алджээ. Эмэгтэй жирэмсэн байсан бөгөөд ураг нь мөн л амьгүй болсон ч эмч нар үр хөндөлт хийх шийдвэрийг гаргахдаа яаравчлаагүйн улмаас эмэгтэй хордлогын цочролоос болж амиа алдсан байна. Үүний дараа түнүий дурсгалыг хүндэтгэх жагсаалууд Польшийн 80 гаруй хотод болж байв.

 

Польш улс  үр хөндөлтийн тал дээр Европын холбоон дунда хамгийн чанга хуультайд тооцогддог. Энэ хуулийг 2020 оны 10 дугаар сард улам чангатгасан байна. Өмнөх, 1993 онд батлагдсан хуулиар хүчирхийллийн хохирогч болсон эсвэл цусан төрөлтэйгээ бэлгийн харьцаанд орсны улмаас жирэмсэлсэн, жирэмслэлт болон төрөлт эхийн амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлж байгаа, түүнчлэн ураг гажигтай тохиолдолд үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг байсан. Харин 2020 оны хуулиар энэ заалтыг хуулиас хассанаар энэ улсад үр хөндөлтийг бүрэн хориглосон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ нь бас миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг юм. Би 4 жил гаруй зээл муутай байсан бөгөөд дараа нь MR-д хандах нийтлэл намайг урамшуулсан. MERCADO нэг удаа надад маш ойлгомжгүй мэт санагдаж байсан зүйлийг маш хялбар болгосон. Тэд миний зээлийн файлуудыг цэвэрлэхдээ гайхалтай, мэргэжлийн ажил хийсэн бөгөөд ямар ч эрдэнэс үлдээгээгүйд би дуртай. Би бол хамгийн аз жаргалтай эмэгтэй. William-Mercado@cyber-wizard.com
2023-06-15
Зочин:
Европын орнуудын эрх чөлөө нэг иймэрхүү. Секс хийж жирэмслээд үх хөндөхийг эрх чөлөө гэж ойлгож балайрдаг.
2023-06-15