Орон нутагт ашиглахад тохиромжтой, байгальд ээлтэй жорлонг нэгэн компани Шанхайд танилцуулжээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Шанхайн нүүрстөрөгчөөс ангид технологийн олон улсын анхдугаар үзэсгэлэнгийн үеэр хүрээлэн буй орчныг хамгаалах, нүүрстөрөгчийн хаягдлыг бууруулах дэвшилтэт технологиудыг танилцуулжээ. Тэдгээрийн дунд Atelier Shine (Shanghai) Ecological Technology компанийн боловсруулсан эко жорлон олны анхаарлыг ихэд татсан байна.
Энэ жорлонгийн систем нь ялгадсыг цуглуулан, бордоо болгон өөрчилдөг онцлогтой бөгөөд ингэснээр ус ашиглалт, нүүрстөрөгчийн хаягдал буурах юм байна. Дахин боловсруулах явцад өвчин үүсгэгч бичил организм, бактериуд үүсэхгүй тул жорлонгоос эвгүй үнэр гарахгүй гэнэ.
Шанхайн технологийн компанийн бүтээсэн энэхүү жорлон олон давуу талтай, хуурай жорлон гэж нэрлэгдэж байгаа юм байна. Учир нь энэ жорлонд цахилгаан эрчим хүч, ус шаардлагагүй, гар угаахад борооны ус тосон хуримтлуулсан ус ашиглах гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |