Японы Ерөнхий сайд Фумио Кишида парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах болсноо энэ долоо хоногт зарлаж болзошгүй гэнэ. Энэ талаар лхагва гарагт Fuji Television суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, сөрөг хүчнийхэн засгийн газарт итгэл хүлээлгэхгүй байх тухай тогтоолын төслийг өргөн баривал зургадугаар сарын 16-ны өдөр Парламентыг тараах тухай зарлаж магадгүй гэнэ. Энэ тогтоолын төслийг баталвал сайд нарын танхимд илтгэл хүлээлгэхгүй болно, гэхдээ Либераль ардчилсан нам тэргүүтэй эрх баригч блок парламентын доод танхимд олонх тул тогтоолын төслийг батлах магадлал бага. Гэхдээ сөрөг хүчнээс ийм тогтоол гаргасан нь парламентыг тараах тухай бодлыг Кишидад төрүүлсэн гэж эх сурвалж онцолжээ.
Өөр нэг эх сурвалжийн өгүүлснээр, өнөөгийн чуулган дуусах зургадугаар сарын 21-нээс өмнө парламентыг тарааж болзошгүй гэнэ. Өмнөх сонгуулийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр явуулсан бөгөөд парламентын гишүүдийн бүрэн эрх 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусах юм. Үүний дараа сонгууль явах хэдий ч Японы засгийн газрын тэргүүн парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах нь элбэг тохиолддог.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |