Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
НҮБ: Дайн, хүний эрхийн зөрчлөөс үүдэн 110 сая хүн дүрвэгч болсон
2023-06-15

2023 оны тавдугаар сарын байдлаар 110 сая хүн сөргөлдөөн, хавчлага, хүний эрхийн зөрчлөөс үүдэн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болсон гэж НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Филиппо Гранди мэдэгджээ. 

 

НҮБ-ын мэдээлснээр, 2022 онд дэлхий даяар 104,8 сая хүн дүрвэгч болсон нь 2021 онтой харьцуулахад 19,1 сая хүнээр өссөн үзүүлэлт аж. Энэ тоонд Орос Украин руу түрэмгийлснээс үүдэн орон гэрээ орхихоос аргагүй болсон 11 сая хүн багтаж байгаа бөгөөд энэ нь Дэлхийн II дайнаас хойших хамгийн том цагаачлалын урсгалд тооцогдож байна. Харин 2023 онд Судан дахь сөргөлдөөнөөс үүдэн дүрвэгчдийн урсгал дахин нэмэгдэж, улмаар энэ оны тавдугаар сар гэхэд дүрвэгчдийн тоо 110 саяд хүрчээ. 

 

2023 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн Суданы дайны улмаас хоёр сая гаруй хүн дүрвэсэн бол Конго, Эфиоп, Мьянмар дахь сөргөлдөөн 2022 онд эдгээр улс тус бүрээс нэг сая хүн дүрвэх шалтгаан болжээ. Дүрвэгчдийн гуравны хоёр нь улс дотроо байршлаа сольсон бол үлдсэн 35 сая хүн бусад орныг зорьсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин